chimeg chimeg
Sep 8, 2018 · 2 min read

Гартаа барьсан зүйлсээ тэр дор унагаад өөрөө шууд л доошоо суугаад уйлсан. Мэдэхгүй ээ, зүгээр л уйлмаар байсан. Хажуугаар зөрсөн хүмүүс гайхан хараад, зарим хүмүүсийн хоорондоо шивнэлдэх яриа сонсогдсоор би уйлсаар л. Яг уйлмаар санагдсан үедээ асгартлаа уйлахад сэтгэл хөнгөрөөд нээх сайхан болдог шүү. Уйлж дуусан хүн чинь сэтгэл нь хөнгөрөөд хотын гудамжаар удаан тайван бодлогошрон алхсан. Хажуугаар зөрөх хэнийг ч ажралгүй. Дотоод хүнтэйгээ зөрчилдөн хөөрөлдөн алхаад л байсан. Миний дотоод хүн их хүчтэй хүчирхэг нэгэн, харин миний байж байгаа царайг, би гэж хүн эсрэг байх юм доо. Хэзээ нэг бид 2 эвлэрэн нэгдэж гайхшруулах юм бол доо. Тэр цаг хугацаа ойрхон л байгаасай гэж найдъя.

Хэзээ ч ингэж гудамжинд уйлж байсангүй. Магадгүй уйлж байсан байх ч би ер санахгүй байна. Нэг л зоригтой зүйл хийсэн юм шиг сайхан байдаг юм байна.

Би өөрийгөө алдаатай оноотой нь хайрлах дуртай. Бусдын алдаа гэж харах зүйлс миний хувьд ололт минь байх, бусдын амжилт гэж дүгнэх зүйлс миний хувьд амжилт байх албагүй. Миний хувьд үнэ цэнтэй зүйлийг минь үгүйсгэхэд би дургүй. Миний орон зайд зөвшөөрөлгүй орох гэж зүтгэж дураараа аашлахад дургүй, өөрт нь л таалагдахгүй бол зөвийг ч буруу болгох гэсэн занд дургүй.

Бухимдалаа би нулимсаараа гаргаад бүгдийг мартаад хөнгөн инээмсэглээд алхах дуртай. Ямагт намайг чимдэг өөдрөг байдалдаа дуртай. Бусдад гэрэл нэмэх чин хүсэлдээ дуртай.

201809

    chimeg chimeg

    Written by