chimeg chimeg
Sep 2, 2018 · 1 min read

Өнөөдөр миний охины нойр бага зэрэг хулжсан бололтой. Чимээгүй суугаад ганцаараа удаан тоглолоо, манай гэрийн эрчүүд аль эрт унтчихсан. Харин би охиноо унтахыг хүлээгээд л… Тэр хооронд охин минь ээжийгээ усанд оруулаад, нүүр будаад, биед минь массаж хийж өгөөд бүр хумсыг минь хүртэл будаж өглөө. Чимээгүйхэн үйл хөдөлгөөн бүрийг нь ажаад л байлаа. Үнэхээр жаргалтай байна аа охин минь. Тэр хөөрхөн инээмсэглэлийг бас ажилсаг хичээнгүй охиноо хараад ээж нь бас жаргалтай байна.

Ээжээ энэ ус шүү, би чиний нүүрийг угаагаад өгье. Үнэхээр үнэмшилтэй.

Ээжээ чи битгий хөдлөөрөө, би чиний хумсыг будаад өгье. Уруулыг минь ч бас жижигхэн хөөрхөн гараараа будаж өглөө. Дараа нь миний үсийг ширэлдтэл хооронд нь үрлээ. Угаагаад, сүлжиж байгаа юм гэнэ ээ. Ээж нь оройжин л халамжлууллаа. Жаргалтай л байна.

Одоо аавынхаа өвөрт шигдээд тухтай гэгч нь унтаж байна. Хайртай хүмүүсийнхээ тайван унтаж байгааг харах гоёхон байдаг. “гоё” гэснээс, дүү нь унтах гээд мөөмөө хөхөөд далд хийж амжаагүй байхад, хажууд ирээд нэг мөөмөө хальт амандаа хийснээ, нээх хөөрхөн инээмсэглээд гоё мөөм идлээ гэнэ ээ. Ямар их хайр хүрэв ээ. Дүүтэй болоод жаахан байхдаа л том аниа болсон юм миний бяцхан нь.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade