Өнөөдөр бяцхаан номын сангаа ажиглав :)). номуудынхаа бараг 50%-ыг нь зөвхөн өөрийн мөнгөөр буюу ойролцоогоор 250000 гаруй төгрөгний ном авчихжээ :))

Ном авах бүрт л хүмүүс ямар баян юм, хайран мөнгө, хурдан надад өгөөрэй, шал сонин ном байнашд гэхэд нь ямар их уур хүрдэг гээч 😤 бас ном унших зав гарж байгаа юмуу гэж асуудаг. Ер нь цүнхэндээ байнга номтой явдаг цонхтой цаг, багшийг нь иртэл, тэгээд орой амарч байхдаа, орондоо орчихоод л уншдаг.

Аав ээж минь нээх их ном уншдаггүй болохоор надад тийм ч их ном авч өгдөггүй. Миний хувьд эдгээр номнуудыг(цаана нь 4,5 ном байгаа) аав ээжээсээ мөнгө авалгүй авсан. Цагаан сар, шинэ жил, хүүхдийн 20, хөдөөнөөс хүн ирэхээр өгдөг мөнгө, 12р ангид сургалтанд бүртгүүлээд найзтайгаа очоод 10% хөнглүүлээд гарсан мөнгө, гэхдээ маргааш нь л авахгүй бол бүгд идэх юманд явчихдаг юмаа :)) номын хямдрал, үзэсгэлэн худалдаа зэргээр авдаг. Үнэхэээр их хүсвэл заримдаа цуглуулдаг. Одоогоор бол 5 өдөр tse орох мөнгөөр нэг гоё ном авчих боломжтой 😂 гэхдээ чадахгүй байгаа юмөө. Би гэртээ өөрийн гэсэн маш гоё номын сантай болохыг хүсдэг. Фэйсбүүкээр нэг аймар их номтой ахын зураг хараад л OMFG 😱 ямар мундаг юм бэ? Би яг л энэ ах шиг болнодоо гэж бодож байлаа. Ирээдүйд ч хэрэгтэй. Ном авах тусам унших номнуудын чанар сайжирч үнэлэх үнэлэмж ч өөр болж байгаа. Шинэ жил, хонхны баяр, төрсөн өдөр зэргээрээ ном л авхуулчихдаг цэцэг бамбарууш хувцас нтр тухайн үедээ сэтгэл хөдөлгөөд л цааш үлдэхгүй. Ихэнхэ хүмүүс зүгээр л халаасны мөнгөө хадгалаад л хэрэгтэй авахыг хүссэн зүйлсээ авах боломжтой байдаг ч зүгээр л дэмий юманд үрчихдэг. Тэгээд хэрэгтэй зүйлсээ авах гэхээр мөнгөгүй байж байдаг. Хэрэгтэй, хүссэн зүйлсээ заавал аав ээжээрээ авхуулах шаардлага байхгүй шүү дээ 🤗

Зүгээр хэрэггүй зүйлс авах мөнгөөрөө ямар их хэрэгтэй зүйлс авч болохыг бодоод үзээрэй 😊

P.s: хүний ном авчихаад эргүүлж өгч байгаарай :))

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.