Хаанаас эхэлсэн бэ? Хаа хүрээд дуусах бол? Нар мандахаас эхлээд нарны байрлал дээд цэгтээ хүрэх явцыг өглөө гэж нэрлэсэн. Түүнээс хойшхи ба нар шингэх явц эхлэх хүртэлхийг өдөр, дараахийг нь орой. Шөнө болоход нэг өдөр гээч нь дууссаныг ойлгоно. Одоо чи хаана нь байгаа вэ? Магадгүй чи огт өөр өдөр дээр ч явж байж мэдэх юм. Өнөөдрийг байгаагаар нь мэдрэх нь өдөр тутмын маань хамгийн хүнд хүчир даалгавар. Өнгөрсний харуусал шаналал болон хойноос минь нэхэж ирээд одоогоос минь салгадаг. Зугтааж явахдаа би ирээдүйгээс хариултыг нь нэхдэг. Тэнд л байх ёстой. Үгүй дээ, үнэн хэрэгтээ энд л байгаа.