“Бодол”

Энэ удаагийн бичвэртээ би өөрийнхөө үзэл бодол, баримтлалыг хуваалцхаар шийдлээ.


Яг үнэндээ миний үзэл бодол, баримталдаг зарчмууд бүгд нэг л бараан бөгөөд бүрсгэр мэт санагддаг. Үеийн хүүхдүүд бүхнийг сайн сайхнаар төсөөлж, мөрөөдөж, хоорондоо харилцан ярилцан хамтдаа гэх тодотголоор бүхнийг энгийн бөгөөд сайхнаар шийдвэрлэн амьдралыг арай илүү өнгөлөгөөр хардаг мэт. Харин би аливаа зүйлсийг арай өөр өнцгөөс хардаг. Үүндээ ч нууцхан баярладаг ч заримдаа бас нууцхан ганцаарддаг. За ингээд энэхэн үзэл бодлоосоо хуваалцая.

  • Ганцхан олдох энэ амьдралдаа өөрөө өөрийгөө хайрлаж хүндэлж, хөгжүүлэх. Энэ л үзэл бодол дээр минь миний бүхийл зүйл оршдог. “Хүн эхээс мэндлэхдээ ганцаараа л төрдөг. Мөн үүний адилаар насан эцэслэхдээ хүртэл ганцаараа л явдаг”. Төрхөөс үхэх хүртлээ чухамдаа бид бүхийл цаг үед өөрөө өөртэйгөө үргэлж хамтдаа байдаг.Тодруулбал өөрийн дотоод хүнтэйгээ. Иймээс бид өөрийн дотоод хүнээ алхам дутамдаа танин мэдэж, хайрлаж, хөгжүүлж байх хэрэгтэй. Яг үнэндээ ихэнхи хүмүүс ялангуяа өсвөр насныхан, залуучууд өөрөө өөрийгөө бүрэн танин мэдэлгүй өрөөл бусдын хувилбар нь болон хэлбэр хөөдөг, бусдыг даган баясдаг. Хамгийн энгийн бөгөөд ойр жишээ нь бусдыг өөрийнхөө бурхан мэт тахин шүтэн бишрэх явдал юм.Чухамдаа камерны цаадах хуурамч амьдрал.Тэр шүтэн биширч буй хүнийхээ яг ямар хүнийг нь бүрэн мэдэхгүй байж өөрийн харахыг хүссэн тэр л өнцгөөсөө харан даган баясдаг. Ингэснээрээ өөрөө өөрийгөө хуурдаг. Тархиндаа би яг л ийм л зүйлд дуртай ийм л хүн гэх хязгаарлагдмал жижиг хана үүсгэдэг юм шиг санагддаг. Ингээд л өөрөө өөрийнхөө жинхэнэ хувилбар нь бус өрөө л бусдын хуурамч хувилбар нь болон өөрийгөө хуурч байгаад эцэс сүүлд нь амьдралын багахан саад тохиоход л сөхөрч унадаг байх.

Тэгэхээр бид аль болох эртхэн өөрөө өөрсдийгөө танин мэдэх шаардлагтай тулгардаг. Бид өөрсдийгөө танин мэдсэнээр “би гэдэг хүн яг ямар үзэл бололтой, юу хүсэж мөрөөддөг, ямар зан араншинтай хүн юм бол” гэх мэтийн асуултаар дамжуулан өөрийгөө танин мэддэг. Надад Танин мэдэх үндэс суурийг ганцаараа байснаар илрүүлдэг юм шиг санагддаг. Би хувьдаа 10-р ангидаа хэцүү бэрх асуудал дунд ганцаараа гацсанаар өөрийгөө сонсож, танин мэдэж, юу хийж чадхаа мэдсэндээ. Үүндээ ч мөн баяртай байдаг.

  • Үүнтэй холбогдуулж ярихад миний бас нэгэн үзэл бодол бол амьдрал-ыг их агуу зүйл гэж хардаг. Тодруулбал жаргал зовлонг хослуулсан агуу зүйл гэж боддог. Ингээд бодоход би бурхан байдаг гэдэгт битүүхэндээ итгэдэг юм байна. Тиймээ би бурхан хүмүүсд дааж чадах хэмжээгээр нь зовлонг үүрүүлэн эцэст нь гавьяа болгон төдий чинээгээр нь аз жаргалыг өгдөг гэдэгт бат итгэдэг. Энэ үзэл бодол маань хүнд хэцүү бүүр тухайн үедээ намайг туйлдуулж байсан тэр л асуудлуудынхаа ард нь гарахад надад заавал ямарваа нэгэн чадвар чадамж үлдсэн байдагтай шууд холбоотой. Энэ бүүр цаашлаад надад арвин туршлага болдог. Иймээс л хүнд хэцүү асуудалтай байгаадаа би битүүхэндээ талархдаг юмдаа.

Тиймээс хүмүүс бид аливаа хүнд бэрх асуудалд эмзэг, хүндээр тусгаж авалгүйгээр үүнийг өөрийгөө хөгжүүлэх, бусдаас урьдаж алхах боломж гэж харах хэрэгтэй.

  • Дээр бичсэнчлэн нэгэнт л өөрийгөө ойлгож, хүндэлж, хайрлаж байгаа юм чинь одоо эцсийн том алхам үлдсэн байна. Эгэ бол өөрийгөө хөгжүүлэх явдал. Хүн ганц л амьдарна. Тиймээс насны эцэст эргээд харахад харамсах зүйлгүйгээр л амьдрах хэрэгтэй. Үүний тулд мэдээжийн мөнгө гэх зүйл хэрэгтэй. Мөнгө, эд баялаганд умбаж шумбаж, цалигдаггүй юмаа гэхэд хамгийн гол нь л өөрийн хэрэгцээгээ хангах чадвартай л байх хэрэгтэй. Амьдрал баталгаатай биш. Бид магадгүй маргааш,эсвэл яг одоо гээд хэзээ л бол хэзээ бид насан эцэслэх магадлалтай. Тиймээс бид алхам тутамдаа үнэ цэнэтэй амьдарч цагийг үр бүтээлээр дүүрэн өнгөрүүлэх хэрэгтэй. Амьдрал гэх ч зүйл цаг хугацаагаар хэмжигдэн бидэнд жаргал, зовлонг хослуулан байдгийн хувьд бидэнд зүгээр цаг нөхцөөн суух боломжийг өгөөгүй нь ойлгомжтой. Тиймээс л магадгүй үр бүтээл өндөртэй байсан сайн сайхан хүмүүс идэр залуу насандаа хорвоогоос хагцадаг байж мэдэх юм. Тиймдээч магадгүй “муу хүн үхдэггүй юм” гэсэн яриа өдийг хүртэл бидний чихэнд хадаатай байдаг биз. Мөн үүний эцэст нэмж хэлэхэд бид баталгаагүй энэ л амьдралд их зүйлд санаархан дахин олдошгүй залуу халуун насаа алдах хэрэггүй юм шүү гэдгийг сануулан хэлмээр байна.
  • Эерэг хандлага. Энэ бол өнөөгийн манай монгол орны хувьд харьцангуй хомс болсон үзэгдэл мэт санагддаг. Гадаадын хөгжилтэй орнуудаас суралцан өөрт байхгүй тэр л зан чанар, чадвар чадамжийг өвөртлөөд л авах хэрэгтэй юм шиг санагддаг. Үүний тод томруун жишээ нь дээр дурьдсанчлан эелдэг зан юм. Бидний сайн мэдэх АНУ-л гэхэд л хүмүүс нь бие биенээ таних танихгүй байх нь үл харгалзан бие биенээсээ тусламж гуйн тусалж, бүүр өдөр тутамдаа бие биентэйгээ эелдгээр харьцан мэндэлдэг нь магтууштай. Яг одоогийн нөхцөл байдалд монгол орны хувьд харьцангуй дутагдалтай байгаа хэдий ч өөрчлөгдөх эсэх нь бидний гарт байгаа. Тиймээс би бид зөвхөн өөрөө өөрсдийнхөө төлөө гэлтгүй улс эх орныхоо төлөө өөрчлөгдөн, өөрөөр сэтгэж эерэг бүхнийг цогцлоон бий болгох л хэрэгтэй. Нэг л өглөө босоод ирэхэд тулгамдаж буй бүх асуудал үгүй болчих юм шиг санаж, бусдыг чичилж суухын оронд өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж хийх хэрэгтэй.

Тиймээс л бид эелдэгээр бусдад тусалж, мэдлэг чадвараа хуваалцан хамтдааа хөгжих хэрэгтэй.

  • За ингээд эцэст нь хайр гэх агуу бөгөөд чухал зүйлийг цухас дурьдая. Энэ зүйл бол энэ амьдралын чухал зүйлсийн магадгүй хамгийн гол зүйл нь байх. Би сайн мэдэхгүй л дээ гэхдээ миний бусдаас харсан,сурсан, сонссон тэдгээр зүйлсээс үзэхэд хайр бол амьдралын хамгийн чухал зүйлийг цогцлоогч юм. Тэр бол үр хүүхэд. Хүн гэлтгүй амьтай бүхийл зүйлс яг үнэндээ үр удмаа үлдээх гэж л энэ хорвоод мэндэлдэг байх. Хүмүүс бидний хувьд гэхэд л үр хүүхдээ юугаарч дутаачихгүй юмсандаа гэсэн энэ л бодолдоо хэт туйлшран материаллаг хэрэгцээг нэн тэргүүнд тавьдаг.. (хайр гэх сэдвийн хүрээнд би дараагийн бичвэртээ дэлгэрэнгүй оруулах болноо.)

Нас дээр гарсан хүмүүсээс “ хүмүүс ер нь яах гэж амьдардаг юм бол” гэж асуудаг ихэнхи нь “үр хүүхдээ л эсэн мэнд, амар тайван, аз жаргалтай амьдруулах гэж юм болов уу даа “гэж хариудаг. Ийнхүү хариулж байгаа нь тэдний арвин туршлагтай хообоотой байх. Харин биднээс асуухад ихэнхи нь “идэх гэж” хэмээн хариулдаг. Хөгжилтэй хэдий ч энэхэн ганцхан асуулт л биднийг ямар үзэл бодолтой гэдгийг тодорхойлж чадаж байгаа юмдаа. Иймээс л бид бие биентэйгээ харилцан бие биенээсээ суралцаж байх хэрэгтэй.

За ингээд миний бяцхан үзэл бодолтой танилцсан та бүхэнд баярлалаа. Та бүхэн авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Ганцхан миний үзэл бодол тул учир дутагдалтай байж болох юмаа. Баярлалаа.