Жаргая тэгэх үү?

MORALE
MORALE
Nov 1 · 1 min read

Бодохнээ, байшин машин мөрөөдөж насаараа хөөцөлдөх, шинжлэх ухааны хайгуул хийх, гэгээрэлд хүрэх…

Энэ бүхэнд ялгаа байдаг юм болов уу? Аль нь ч байсан нэг шат ахина, дараагийн шат, тэгээд дараагийн шат, дахиад нэг шат гэсээр аль нь ч миний(таны) хөөцөлдөө байсан эцэс нь “энэ биений минь эцсийн амьсгаа” биш гэж үү?

Тэгвэл далай миний хөөцөлдөө юм бол хүсвэл би сэлнэ, хүсвэл би хөвнө. Төрөлх бие минь загас байхад тэнгэрт нисээд би жаргахгүйгээс хойш яг одоо л шунк хийж шумбаад, үсэрч хэд уснаасаа гараад агаартай хэд танилцаад, тайвширч хэсэг хөвөөд, сөрж хэсэг сэлээд өөрийн ЭХ усандаа эрхээрээ эрхэлж яваад эцэст нь харин жамаараа живье тэгэх үү?

Ганцхан ч үлдсэн байж магадгүй сүүлчийн жаргах боломжоо алдахгүйн тулд би сэлж байна. Сэлэх хүсэлгүй та харин тэнгэрийн шувууны хөнгөн хийсвэрийг, газрын баавгайн болхийг гайхаж живсэн хөлөг шиг байрандаа тээр л бололгүй үлдээрэй.

Баабарын нийтлэлч Бадралын Аз жаргалд болзол хэрэггүй нийтлэлийн хэсгээс:

@тэй гудамжинд таарлаа. Царай нь зэвхийрч, шаналсан байртай явж байв. “Юу болоо вэ? Бие чинь өвдөө юү?” гэж асуухад “Зүгээр ээ. Дэндүү бариу гутал өмсчихсөн юм” гэв.

“Яагаад бариу гутал өмсөө вэ? Сольчихооч дээ” гэхэд, “Энэ бол миний цорын ганц тайтгарал. Хэдий өмсөөд явах там боловч орой бүр энэ там чинь надад диваажин бэлэглэдэг юм. Гэртээ ороод, гутлаа тайлчихаад буйдан дээрээ тэрий хадан хэвтэх ямар сайхан гээч. Бурхан минь, би ирчихлээ шдээ! гэж өөртөө хэлдэг. Тэр гайхамшигт мөчийн төлөө үүнийг хаяж түвдэхгүй” гэж билээ.

    MORALE

    Written by

    MORALE

    país de las maravillas