Enkhmaa Bat-ulzii
Jul 24, 2017 · 2 min read

Би мэднэ ээ. Мэднэ. Миний амьдралын энэ хэсэг жаахан хэцүү санагдаж байгаа ч удаан үргэлжлэхгүй гэдгийг. Надад тохиолдоод байгаа бүхэн цаанаа утга учиртай. Эсвэл ямар ч утгагүй байх. Би заримдаа “Яагаад бүх зүйл ийм байх ёстой юм бэ, зүгээр л бусад шиг асуудал багатай амьдралаар амьдарч болохгүй юу?” гэж хаа нэгтээгээс асуудаг. Мэдээж, энэ асуултад ямар ч хариулт байхгүй.

Өнөөдөр юу чамайг зовооно, тэр чамайг маргааш хүчтэй болгоно.

Өглөө болно. Миний хувьд өдөр бүр утга учиртай. Өдөр бүр чухал. Яагаад гэвэл надаас миний амьдралын бүх зүйл шалтгаална. Тийм болчихсон гэх үү. Би хэн байх, юу хэрэглэх, юу идэх минь хүртэл. Ингэж бодохоор өдөр бүр тэмцэл шиг. Сүртэй сонсогдож байна уу?

Харин орой. Ирээдүйгээ бодно. Мөрөөднө. Заримдаа хэтэрхий их юм бодох шиг.

Саяхан би “Captain Fantastic” гэдэг сайхан кино үзлээ. Кинон дээр аав нь хүүхдүүддээ ингэж хэлдэг юм;

  • “Бид ээжийн чинь оршуулганд явж чадахгүй. Бид хэлсэн үгэндээ хүрдэг байх хэрэгтэй. Зарим тэмцэлд, чи ялж чадахгүй. Сул дорой байдлыг хүч чадал удирддаг. Дэлхий ертөнц ингэж л ажилладаг. Энэ шударга бас шударга бус. Гэхдээ хэтэрхий муу зүйл. Тэгсэн ч амаа татаад, хүлээж авах хэрэгтэй.”

(Ээж нь нас барчихаад, хүүхдүүд нь уйлж байхад ийм үг хэлж байгаа юм)

Дээрх үгс надад хүчтэй тусав. Амьдралд янз бүрийн зүйл тохиолддог. Хамгийн золгүй нь үхэл.

Амьдралд тохиолдож байгаа бүхэнтэй тэмцээд байх ямар ч хэрэггүй гэдгийг энэ киноос ойлгосон. Зүйлс тохиолддог. Тохиолдоод л өнгөрдөг. Тийм болохоор заримдаа амаа татаад, тэр зүйлстэй эвлэрэх хэрэгтэй. Эсвэл эвлэрэх хэрэггүй. Хаях хэрэгтэй.

Нээрээ тэр яахав, нэг инээдтэй зүйл хэлэх үү? Би үргэлж дотроо ямар нэг баатрыг хүлээдэг. Петр Пэн шиг ч юм уу. Үнэндээ би баатар ирээд л миний амьдралыг өөрчлөөсэй гэж мөрөөддөггүй ээ. Зүгээр л намайг инээлгэж чадах баатрыг одоо хүртэл хүлээж байна. Тэр ирэх хүртэл би өөрийнхөө баатар нь болоод байж байхаас…

Ингээд овоо хөөрхөн ухаантай юм ярьж байснаа тэнэгтээд явчихдаг юм. Хаха. За дараа уулзатлаа баяртай.

Эмма

    Enkhmaa Bat-ulzii

    Written by

    Бичихийн тухай буруу, зөвийг мартсан замбараагүй бичвэрүүд ❤

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade