Jul 24, 2017 · 1 min read
Өө, үгүй дээ
Би чамайг яасан ч хүлээхгүй
Гоё хувцсаа өмсөхгүй
Цаг тутамд толинд харж
Уруулаа будахгүй
Чамаас ирэх зурвасыг ч мартана
Харин аяга кофе уугаад өнөөдрийн цаг агаарыг мэдэрч
Дуртай дуугаа хамгийн чанга дээр нь сонсоно
Тэгээд тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирээд юу ч хамаагүй бичнэ
Надад төрж байгаа энэ тэнэг мэдрэмжийн тухай
Би чамайг хүлээхгүй ээ
Кофе шоп орж, өнөөх сандал дээрээ суугаад
Цонхны цаана алхах хүмүүсийг ажиглах болно
Зүгээр л би чамайг хүлээхгүй
Чиний надад хэлсэн бүхнийг мартана
Тэгээд л боллоо
2017.07.24
09:57
