Би Radiohead, Eminem, Coldplay сонсдог охин. Монголоос Лемонсоос эхлээд Харанга, Номин талст хамтлагийг ч бас. Яагаад болохгүй гэж. Бүр T - Ara — г ч сонсоно. Одоог хүртэл Flash-Хайраа санана дууг сонссоор байгаа гэдгээ хэнээс ч нуухгүй.

Eminem-ийн охиндоо зориулсан дууг сонсоод уйлдаг гээч?

Би сүүтэй цай уух дуртай. Яг л эмээ шиг. Бас американо, гаатай цай. Ер нь уух юманд дуртай шүү. (алкахолыг хасаад)

Би кет, жийнс өмсөх дуртай. Тэгсэн атлаа намхан ултай, эгдүүтэй углааш, юбка өмсөөд “охин” гэдгээ мэдрээд явах ч дуртай.

Будаггүй төрхөндөө хайртай. Надад будаг зохидоггүй гэж олон хүн хэлж байсан. Тэгэхээр бага зэрэг крем түрхээд л, жаахан саа нүдэндээ наагаад, уруулаа будаад явж байдаг юм. Уг нь нүүрээ будах бас гоё ш дээ. Эмэгтэй хүнд байгалиасаа тийм хэрэгцээ байдаг гэж байгаа байхгүй юу. Нэг их гангалах гэж буддаггүй, өөртөө “хөөрхөн” харагдах гэж нүүрээ буддаг юм.

Кино үзэх дуртай болохоор кино театр руу ганцаараа ч хамаагүй явчихна. Хэрвээ бороонд алхмаар санагдвал ганцаараа ч хамаагүй алхана. Ер нь нэг их зүйл амьдралаас хүлээгээд байдаггүй. Ирэхгүй байгаа бол өөрөө ирүүлнэ. хаха..

Би ямар төрлийн охин юм бэ?

Үнэндээ би ямар ч төрөлд ормооргүй байна. Зүгээр л би өөрөөрөө байхыг хүсэж байна.

Гэхдээ би юу ч болсон нэг л зүйл хэлдэг. “Хүний л амьдрал!”

(Юу ч хамаагүй бичмээр санагдав. Сорри манайхаан)

Эмма

Like what you read? Give Emma a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.