Бороо бүх зүйлийг гоё болгодог

Сайн байна уу?

Намайг уншдаг цөөхөн хэдэн хөөрхөн хүмүүс ээ! Би ойрдоо блогтоо юу ч бичсэнгүй. Гэхдээ өнөөдөр ёстой л юу ч хамаагүй бичмээр өдөр байна даа. Энэ анхны борооноос болсон уу, бүрхэг тэнгэрээс болов уу? Бүү мэд. Ямартай ч өнөөдөр саарал хотод маань Анхны бороо орлоо.

Үүнээс хойш мянган өдөр бороо орсон ч яг өнөөдрийнх шиг санагдахгүй. Яагаад гэвэл энэ бол 2017 оны анхны бороо. Яг ийм анхны бороонд хэнтэй ч хамаагүй уулзаад юм яриад суумаар санагддаг шүү. Би өнөөдөр догдлоод юмка өмсөөд гараад ирсэн. Хэхэ.

Бороо бүх зүйлийг сайхан болгодог гэдэгт би итгэдэг. Тоостой гудамж, хоосон сэтгэлийг бороо л гоё болгодог. Дээр нь нэмээд аяга кофе эсвэл кимчитэй хоол…За за банштай будаатай цай.

Хавар, анхны бороо, захидал, бүтэлгүйтэл, догдлол, гуниг, анхны ажил, ганцаардал, аз жаргал гээд сүүлийн сар үнэхээр сонирхолтой байна. Олон зүйл ч болж өнгөрч байх шиг.

Бороотой өдрийн дуу:

https://www.youtube.com/watch?v=oBIxScJ5rlY&index=22&list=PL1F21C50191DF8E86

“So we keep waiting 
Waiting on the world to change 
We keep on waiting 
Waiting on the world to change…”

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.