ГУРАВХАН ҮГ
Олон сайхан “гуравхан үг”-ийг бид мэднэ ээ.
“БИ ЧАМД ХАЙРТАЙ”
“ХОЁУЛАА ҮҮРД ХАМТ”
“АМЬДРАЛ ӨӨРӨӨ САК”
“ЧИ ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ НЬ”
Өөр юу ч юм… /хаха/
Харин би танд дээрхээс арай өөр “гуравхан үг”-ийг хэлэх гэсэн юм.
Та үхэх болно…
Та үхэх болно…
Та үхэх болно…
Та үхэх болно…
Та үхэх болно…
Та үхэх болно…
Нэг л өдөр та энэ хорвоог орхино. Энэ үгийг санаж байгаасай гэсэндээ би ийм зүйл бичлээ. Яагаад гэвэл бид хэзээ нэгэн цагт үхэх учраас энэ амьдралаа илүү их хайрлах хэрэгтэй байдаг юм.
Учир нь үхэл амьдралыг утга учиртай болгодог…Хэрвээ би үхэхгүй байсан бол харин ч өөрөө үхээд өгөхийг хүсэх байсан! Харин би үхэх учраас үхэх тэр өдрийг хүртэл утга учиртай амьдрахыг хүсэж байна.

Бидний цаг хязгаартай. Энэ бол муу ёр биш..
ЗҮГЭЭР Л БОЛОХ ЁСТОЙ ЗҮЙЛ.
Тиймээс л Стив Жобс ингэж хэлсэн юм.
“Хэн ч үхэхийг хүсдэггүй. Диваажинд очих хүсэлтэй хүн ч гэсэн өнөөдөр үхээд тэнд очихыг хүсэхгүй. Гэхдээ үхэл гэдэг бол бидний хувь тавилан юм. Хэн ч түүнээс зугтаж чадахгүй. Энэ бол байх ёстой зүйл. Учир нь ҮХЭЛ амьдралын цорын ганц шинэчлэгч нь юм. Үхэл бол амьдралыг өөрчлөгч юм. Тэр хуучныг арилгаж, шинэд нь зөв замыг нээж өгдөг. Одоо бол тэр шинэ нь та бүхэн, харин тэр нэг өдөр удахгүй ирж бүгд хөгширөн энэ хорвоогоос явах болно. Шулуухан хэлж байгаад уучлаарай. Гэхдээ энэ бол үнэн. Таны цаг хязгаартай. Тиймээс бусдын амьдралаар битгий амьдар!”
Ерөөсөө та үхэх учраас гунигла, юу ч битгий хий гэж байгаа юм биш. Давтаж хэлье. Таны цаг хязгаартай. Тиймээс бусдын амьдралаар битгий амьдар…
(Үүнийг хэлсэн Стив Жобс одоо бидний дунд алга. Тэр үхсэн ☹ Гэхдээ тэр үхлийн тухай боддог байсан болохоороо Apple-ийг үүсгэн байгуулж чадсан…Тийм биш гэж үү?)
Харин ч үхэх учраас илүү аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Үхэх учраас өөрийнхөө амьдралаар амьдрах хэрэгтэй. Хамгийн гол нь дээрх үгсийг хааяа ч болов санаарай.

Үхэх учраас л хүсэж, мөрөөдөж түүндээ хүрэхсэн
Яагаад гэвэл би үхнэ ш дээ