Нэргүй :)

Нэг л өдөр хийгээд байгаа бүхэн чинь утга учиргүй санагдвал яах уу? Та тэр зүйлийн төлөө аль хэдийн амьдралынхаа хоёр эсвэл бүр 10 жилийг зарцуулчихсан байдаг. Таны хувьд өдөр шөнөгүй зүтгэж, олон зүйлээ золиослон байж босгосон зүйл. Гэтэл нэг өглөө сэрээд харахад ямар ч утга учиргүй санагдах хоосон мэдрэмж…

Хамгийн харамсалтай нь танд одоо тэр цаг хугацаа ямар ч үнэ цэнэгүй, хий хоосон санагдаж байна! Яахав зүгээр сайхан дурсамж л үлджээ.

Хүмүүсийн сонирхол үргэлж өөрчлөгдөж байдаг. Өчигдөр л би гэрэл зураггүйгээр амьдарч чадахгүй гэж байсан хүн өнөөдөр юу хэлснээ мартчихсан явж мэднэ. Яагаад гэвэл өчигдөр тэр хүнд гэрэл зураг үнэ цэнэтэй байсан. Тэр үнэн. Харин өнөөдөр түүнд ямар ч хэрэггүй болсон.

Хааяа ийм мэдрэмж хүн бүрт мэдрэгддэг болов уу? Магад өнөөдөр биш ч хэзээ нэгэн өдөр тэр мэдрэмж ирэх вий.

Гэхдээ алдсан ч оносон ч бай ямар нэг зүйл мэдэрсэн, ойлгосон бол тэр цаг үрсэн ажил байгаагүй ээ. Бас таны бодож байгаа шиг утгагүй, хэнд ч хэрэггүй зүйл байгаагүй. Хүн бүрт хийж байгаа зүйл нь хэрэггүй, яг л хог новш шиг санагдах үе ирдэг юм.

Тэр үед л анх ЯАГААД эхэлсэн гэдгээ санаарай. Ингээд л хаячих байсан юм бол нээрээ яах гэж эхэлсэн юм бэ? Хийж байгаа зүйлээ утга учиртай байлгах эсэхийг та өөрөө л мэднэ.

Та зурдаг бол зураад л бай. Хэн ч ойлгохгүй байж болно. Бас бичдэг бол үргэлжлүүлэн бичээрэй. Эхэндээ хэн ч тоож уншихгүй байж магадгүй. Харин эцэст нь хийсэн бүхэн чинь утга учиргүй зүйл байгаагүй гэдгийг бусдад харуулахад болно.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.