Сайн байна уу?

Ингэхэд би энэ зун блогтоо ганц ч бичвэр оруулсангүй. Харин наймдугаар сар дуусах гэж байхад ямар ч зорилгогүй үүнийг бичиж сууна. Хажуугаар нь сонсож байгаа дуу бол “The Hollies-The Air that I breathe”...Үнэн романтик дуу!

Миний хувьд энэ зун их завгүй байлаа. Яг л нэг тийшээ хурдан гүйж байгаа шиг яарсан, сандарсан, гүйсэн өдрүүдээр дүүрэн байв. Тэгээд өнөөдөр би нэг зам дээр суугаад жаахан амарч байна. Тэгсэн чинь миний төрсөн өдөр удахгүй болох гэж байгаа юм байна. Ха ха.

Би энэ есөн сард 20 нас хүрэх гэж байна. Гунигтай, өө бас гайхалтай хэрэг. Бас л догдолж байна шүү. Миний төрсөн өдрийн парти их амар шүү дээ. Яг иймэрхүү...

Ямартай ч намар боллоо. Өдөр хоногууд урсаад л байна. Хааяа би энэ амьдралын тухай нэг хачин зүйл боддог.

“I’m not living. I’m just killing time”

Би амьдраагүй. Би зүгээр л цагийг алж байна”. Муухай байгаа биз? Гэхдээ хүмүүс заримдаа яг амьдраад байна уу? эсвэл цаг хугацааг алаад байна уу? гэдгээ мэддэггүй. Би ч гэсэн адилхан.

Өнгөрсөн намруудын тухай, өөрийнхөө тухай бодоход харамсах зүйл олон. Хүмүүс бол хэлнэ л дээ. Битгий харамс гэж. Тийм дээ, зарим цаг хугацааг алдаа л биз. Гэвч бид өнгөрсөн түүхийг өөрчилж чадахгүй ч ирээдүйг өөрчилж чадна.

Тиймээс би ганцаараа суугаад энэ тухай жаахан бодъё л гэсэн юм. Ард хоцорч буй 19 жилийн түүхийг би өөрчилж чадахгүй ч намайг тосоод ирэх маргаашийг өөрчилж чадна. За за, тийм байна…

2016.08.26

Show your support

Clapping shows how much you appreciated Emma’s story.