Тэнэглэл

“Pursuit of Happyness” кинон дээр ийм өгүүлбэр гардаг.

“This part of my life this part right here this part is called being stupid”

Зургийг: Шувуу Цогт

“Энэ бол миний амьдралын нэгэн бүлэг. Энэ хэсгийг “ ухаангүй, тэнэглэл” гэж нэрлэнэ.

Яг үүнтэй адилхан. Энэ бол миний амьдралын нэгэн бүлэг. Энэ бүлгийн нэр бол “тэнэглэл”

Би энэ үедээ хамгийн их тэнэглэлийг гаргаж явна. Би амьдралдаа олон алдаа гаргасан. Тэдгээр нь наддаа л таарсан жижигхэн алдаанууд…Жишээ нь шалгалтын муу оноо, тэнцээгүй гэдэг хариунуудаас эхлээд бүтэлгүй явдлууд… Алдчихаад “Би ч ёстой тэнэг юм аа.” гэж өөртөө хэлнэ. Үнэндээ үргэлж өөдрөг талаас нь харж чаддаггүй. Алдаа гаргах бүрдээ ичмээр, уйлмаар, өөрийгөө буруутгамаар санагддаг.

Хүсэл мөрөөдлөө бусдаас хамгаалах гэж хичээн, түүндээ хүрэх гэж өнөөх ухаангүй алхмуудаа хийнэ. Хүмүүст тэнэг харагдаж байж болно л доо. Гэвч энэ бол миний л амьдрал. Миний тэнэг сонголт. Алдсан ч тэр миний тэнэг алдаа байх болно.

Тэгээд ч яг юуг тэнэг гэж хэлдэг юм бэ?

Мэдэхгүйгээсээ болоод алдсан хүнийг тэнэг гэх үү. Туршлагагүйгээсээ болоод алдсаныг бас л тэнэг гэх үү. Эмэгтэй хүн түрүүлж “Би чамд хайртай” гэж хэлэх тэнэглэл үү. Хэн нэгэнд хайртай болно гэдэг тийм гаж зүйл юм уу?

Юм мэдэхгүй байх тэнэг юм уу. Эсвэл мэддэг юм шиг царайлах нь жинхэнэ тэнэг хэрэг үү?

Тэгвэл яагаад бид үргэлж оновчтой, ухаалаг, төгс сонголт хийх ёстой юм бэ. Яагаад хэн нэгэн өөрт чинь “Хайртай” гэж хэлэхийг хүлээх ёстой гэж. Яагаад мундаг хүн болж жүжиглэх гэж?

Хэрвээ миний үйлдлийг хүмүүс тэнэг гэж харж байгаа бол зүгээр дээ. Би үнэнээрээ, тэнэгээрээ зогсож чадна. Би тэнэг амьдармаар байна. Үсээ тэнэг засмаар байна. Би толь руу харж байгаад хамгийн тэнэг царайг өөр рүү гээ гаргамаар байна. Тэгээд та нар намайг тэнэг гэж хэл!

Би алдаа гаргаж түүнээсээ суралцах болно. Хүмүүс гаднаас минь хараад “Чи ямар тэнэг юм бэ?” гэж хэлэх байх. Би бартаатай ч гэсэн хүссэн газар минь хүргэж өгөх замыг сонгоно.

Эцэст нь хэлэхэд “Чи ямар тэнэг юм бэ?” гэдэг үгийг чөтгөр аваасай!Хэрвээ хэлж байгаа хүн нь өөрөө төгс бол яахав.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.