Хэрвээ дэлхийг өөрчилмөөр байвал, өөрийгөө өөрчил

Ub Jazz Club-ийн урд (Зургийг Батбилэг)

Олон хүмүүсийн дунд орохоороо хүн өөрийгөө танихаа болдог юм шиг. Олон дуу хоолойг сонсохоороо хүн яахаа мэдэхээ больдог. Чи ер нь нүүрээ тод будаж байл даа? Чи үргэлж л наад подволкоо өмсөх юм, жаахан эмэгтэйлэг хувцаслаач? Үсээ шулуун болгооч? Ганцаараа амьдарч үзэх ээ? Би лав чадахгүй ээ. Хэцүү ш дээ. Чи зохиолч болно оо? Ер нь чи найз нөхөдтэйгөө уулздаг юм уу? Хүнтэй үерхээч? Яагаад гэртээ эрт харьдаггүй юм, яваач. Ядарлаа ш дээ. Өнөөдөр эрт харь за?

“Oh my God!”

Энэ бүхнээс би залхдаг. Заримдаа надад хэний ч зөвлөгөө хэрэггүй байдаг. Харин миний утгагүй яриаг сонсож өгөх хүн л хэрэгтэй байдаг юм. Яг үнэндээ хэн ч миний яаж амьдрахыг хэлж өгөхгүй. Яагаад гэвэл тэд чадахгүй. Учир нь хүн бүр өөрийнхөө ярьж байгааг зөв гэж боддог. Тэдний буруу байсан ч гэсэн…

Яагаав нэг үг байдаг даа.

If You Want To Change The World, Change Yourself
Бусдад яаж амьдрахыг нь заахаасаа өмнө эсвэл дэлхийг өөрчлөх гэж оролдохоосоо өмнө өөрийгөө өөрчил. Хэрвээ үнэхээр төгс хүн байвал ирээд намайг өөрчилж болно. Тийм хүн байвал хэлж өгөөрэй. Харамсалтай нь энд хэн ч төгс биш. Бид зүгээр л өөрсдийгөө бусдаас илүү, өөрөөс нь бусад хүмүүс хэн ч биш гэж боддог. Үнэндээ чамд асуудал байгаа. Чамд дутагдал байгаа. Сул тал ч бас.

Гэхдээ бусдад зориулж өөрийгөө өөрчилнө гэдэг утгагүй зүйл. Ямар ч утгагүй.

Мэдээж хүн өөрийгөө сайны төлөө өөрчилнө гэдэг муу зүйл биш. Тэглээ гээд би өмсөх дуртай подволкоо тайлмааргүй байна ш дээ. Ядаж юу өмсөхийг минь заахаа больчих л доо. (ажлын бус цагаар)

Хэн нэгнийг өөрчлөх гэж оролдох хэрэггүй ээ. Тэр хүн хүн тарган, туранхай байна уу, хэнд ч хамаагүй. Өвчнөөс болоод туранхай байгаа ч юм билүү. Ямар нэг шалтгаан байгаа байх.

Don’t judge you don’t know their story.

Гэхдээ би бусдын зөвлөгөөг маш сайн сонсдог. Хүн болгоноос сурах зүйл бий. Надад зөвлөдөг дотны хүмүүс байгаа. Би тэдний юу гэж хэлэхийг анхааралтай сонсдог. Гэхдээ нэг ялгаа байна. Тэр хүмүүс намайг өөрчлөх гэж оролддоггүй юм аа. Эхлээд намайг ойлгохыг хичээдэг. Тэгээд намайг байгаагаар минь хүлээн авч, зөв сонголт хийхэд минь тусалдаг. Энэ чинь шүүмжилж, амьдрал заахаас өөр асуудал.

Хүн бүр өөрийн гэсэн ертөнцтэй. Бид өөр хүмүүс. Тиймээс явж өөрийгөө л өөрчил.

Эмма

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.