Гастроэнтрологич эмчийн өвчтнүүддээ өгдөг 5 зөвөлгөө
- Cola — Хэзээ ч бүү кола, савласан жүүс уу. Хэзээ ч. Хэрвээ уух бол жүүсийг цэвэр усаар шингэлж уу. Cola бол таны худалдан авч буй хор , жүүс бол хавдарыг үүсгэж болох сахарыг агуулдаг.

2. Алх — Өдөр тутам 30 минут алхаж хэвш. Өглөө, үдэш хэдийд ч болно, гол нь өдөр тутам. Амралтын өдөр ч бай , гадаа бороо орж байсан ч хамаагүй алх (гэхдээ доороосоо даараад алхаад байв). Энэ нь зөвхөн зүрхний үйл ажиллагааг дэмжхээс илүү тархины цусны эргэлтийг эрчимжүүлэн ой тогтоолт, бодол оюуныг хурц байлгана.

3. Нойрсолт — Танд өдөрт унтах 8 цаг хэрэгтэй. Үүнийг бүү 7, эсвэл 6 байлга. 8 цаг унтахаар хэвшүүл. Унтах нь зөвхөн таныг цэнэглэхээс гадна, хоногт 8 цаг унтаж амарснаар дархлааны системийг эрчимжүүлэн биеийн эдгэрэх, нөхөн төлжих процессыг дэмжинэ.

4. Нүүрс ус — Нүүрс усыг багасга. Энгийнээр хэлбэл будаа, үр тариагаар хийсэн талх гурилан бүтээгдэхүүн. Бүгдийг нь бүү хэрэглээ орхи гэсэн үг биш, хэрэв бүтэн аяга будаа иддэг бол хагас аяга болгох, 2 зүсэм талх иддэг бол 1 зүсмийг. 6 сарын дараагаас бие чинь хөнгөрч, ямар ч идэвхитэй дасгал хийлгүйгээр 3 кг-г хаясан байх болно.

5. Өндөг — Өдөрт 3 ширхэг чанасан өндөг. Өндөг бол уургын агууламжтай байгалын хямд бүтээгдэхүүн. Савласан өндөг нь амин хүчил, витамин, эрдэсээр баялаг буюу бурхны эрүүл хоол ч гэж нэрлэдэг. Өндөг ямар ч хүнд тохирох гайхалтай хүнс (зүрхний үйл ажиллагааны идэвхитэй өөрчлөлт, өөх тос ихээр илэрснээс бусад үед). Хоол боловсруулах эрхтэнд, мөн ясны бат бэх байдал, үсний ургалт, нүдний хараанд тустай.

Энэхүү зөвөлгөөг ядаж багадаа 3 сар хэрэгжүүлэхэд эрүүл мэндэд биед эерэг өөрчлөлт мэдэгдэнэ.
By : Faiz Ahmad, Gastroenterologist United Kingdom
