Бүжгээс суралцах нь

Амьдрал бол жүжиг. Хүмүүс бид ихэвчлэн бусдын үйлдэлд хариу үйлдэл хийхдээ жүжиглэдэг. Зүгээр л өөрийн хувьд баримжаалсан “зөв” байхыг хүссэндээ л тэр… Гэвч жүжиг гэдэг нь ярианы хэлбэрээр бичсэн зохиолыг дагах тоглолт байдаг. Хуурамч, дууриамал, хиймэл. Юу ч хийж бүтээгээгүй маруухан бодолтой нэгэн жүжиглэснээр мундаг нэгэн болж харагдаж болно. Гэхдээ тэр хэзээ ч өөрийн үнэ цэнийг мэдэрч чадахгүй.

“When you are not honoring the present moment by allowing it to be, you are creating drama.” — Eckhart Tolle

Миний бодлоор амьдрал бол бүжиг. Бүжиг нь хөгжмийн ая, айзамд тааруулж өөрийнхөөрөө хийх хөдөлгөөнийг хэлдэг. Бүжиг бол ил тод, бодит байдал. Хэрэв чи дасгал сургуулилт сайн хийгээгүй л бол муу байх чинь хэнд ч ойлгомжтой. Өөрийн муугаа мэдсэнээр, сайжрах боломжоо нээж байнгын бэлтгэл хийсээр одоо л нэг хүндлэл хүлээсэн нэгэн болж чадна.

Тиймээс чи өөрийн хувьд “агуу” байж чадах ямар нэг зүйл бүтээхийг үнэхээр их хүсч байвал

“Аяа сайн сонс. Тэгээд юу ч болж байсан бүжиглэсээр бай!”

Originally published at enqush.blogspot.tw on March 2, 2014.

Show your support

Clapping shows how much you appreciated enqush’s story.