#ECO ҮСНИЙ АРЧИЛГАА

Eejgii
Eejgii
Sep 2, 2018 · 2 min read

Эко аргаар үсээ хэрхэн хурдан ургуулж, мөн үсэндээ хэрхэн тэжээл өгдөг аргаасаа хуваалцъя.

1т- Үсний шампунь маш чухал! Миний хувьд өмнө нь байнга химийн найрлагатай бүтээгдэхүүн хэргэлдэг байсан бол одоо дандаа халгай, ганга, чацаргана, чихэр өвс зэрэг эмийн ургамал орсон шампунь аар угааж байгаа . Үр дүнгээ хурдан үзүүлдэг нь гайхалтай!

2т- Үсний тэжээлийн маск ☝🏻

Coconut oil+aloe+olive oil+lemon 🍋

Coconut oil ийг дангаар нь түрхдэг бол эдгээр зүйлсээр баяжуулаад түрхээрэй. (түрхэж үзээгүй бол заавал туршаарай) Coconut oil түрхсэний дараа үс ээ олон угаасан ч тос нь арилаагүй байх тохиолдол их байдаг. Харин алоэ той түрхвэл энэ асуудалгүй болдог юм байна лээ. Мөн алоэ нь гүн чийгшил өгч үсний ургалтад илүү нөлөөлнө. Түүний дээрээс лимон ийн шүүс хэдэн дусал нэмбэл үсний угийг гүн цэвэрлэдэг.

Түрхээд 30–40 минут болсны дараа эко савангаараа 2,3 удаа савандаж угаана. Мөн халуун арчуур, халуун малгай зэргийг хэрэглэж болно тэгвэл илүү үр дүнтэй. Харин 5–10мин байхад л хангалттай шүү. Учир нь толгойг хэт халааваас толгой өвдөх, даралт ихсэх зэрэг асуудал гардаг. Ингээд л долоон хоногтоо 2,3 удаа маск аа хийгээд түрчихнэ. Үсний уналт байхгүй болж үс хурдан ургана, мөн мэдээж маш сайн чийгшил, тэжээл өгнө…

Гэснээс “ясны цөв нь үс”гэдэг. Тийм тул үсээ гаднаасаа арчлахаас гадна дотроосоо эм тан ууж арчлах хэрэгтэй. Үсний витамин ч ууж болно. Тэр тусмаа Д витамин нь ясанд сайн нөлөөтэй тул үсний ургалт болон бат бөх байдалд хурдан нөлөөлж өгнө. Тиймээс үсээ, арьсаа заавал гаднаас нь дотроос нь арчилж байгаарай 😉


Эко зүйлс хэрэглэж эхлэхээр олон зүйлд санаа зовохгүй сэтгэл амар болдог юм байна лээ. Өмнө нь нүүрний тос, маск, үсний шампунь, ангижруулагч, маск гээд олон бүтээгдэхүүнээс сонголт хийх гэж толгойгоо нэлээн гашилгадаг байв. Харин одоо хэдхэн материалыг хооронд нь зохицуулан найруулаад эко бүтээгдэхүүн хийж хэрэглэж байгаа нь маш их таатай байгаа.

Eejgii

Written by

Eejgii

Doctor of traditional medicine 📚 Love to read 🌏Love to travel

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade