Зүүдний тэмдэглэл #1

Энэхүү зүүдэнд би өөрөө 30 нас дөхөж яваа залуу байх бөгөөд учир битүүлэг зүүд ихээр зүүдэлдэг нэгэн байлаа. Түүнийг Жак гэе. Орой болгон Жакын зүүдэнд элдэв танихгүй хүмүүс болон үл таних газруудад учрыг нь ойлгоход тун бэрх явдлууд өрнөдөг байв. Эдгээр зүүднүүд түүнийг өсвөр насанд байхад л эхлэсэн аж.

Олон жил өнгөрч нэг л өдөр түүний зүүд ирээдүйд болох бодитой явдал болохыг ойлгож ээ. Тийм ээ, Жак зүүдэндээ зарим зүйлсийг урьдчилж хардаг байсан болох нь олон зүүдээр, олон үйл явдлаар нотлогджээ. Бусдад байхгүй энэхүү чадварыг билэгшээж Жак орой болгон зүүдээ манана…

…Өөрийн амьдардаг хотын дарга нь улсын өмчийн асрамжын газрыг хүчээр нурааж, гал тавьж хүүхдүүдийг алга болсон нэрийдлээр нэг тийшээ хүчээр шилжүүлж буй талаар түүний зүүдлэсэн зүүд өдөржин түүнийг зовоож, цаг хугацаатай нь харуулдаг ч болоосой хэмээн битүүхэндээ гуниглан сууна. Ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй түүний зүүдэнд хэн итгэх вэ? Хэрхэн итгүүлэх вэ? Яаж туслах вэ?

Тэр нэгэн шөнө Жакд нэг л эвгүй сэтгэгдэл төрсөнөөр зүүд зүүдэлж ч амжилгүй сэрэв. Босоод л шууд асрамжын газрын зүг хамаг хурдаараа явлаа. Очтол нам гүн байсанд сэтгэл дундуур боловч хүүхдүүд аюулгүй байгаад баярлан харихаар эргэтэл хашааны гадаа хэдэн хүн яг түүний зүүдэнд болсон шиг байрыг шатаахаар хоорондоо ярилцаж байхыг сэм сонсоод асрамжын газар луу яаран гүйж орлоо. Хамгийн түрүүнд багшийг сэрээж учир явдлыг хэлж арын хаалгаар хүүхдүүдийг гаргаж амжив. Хэлсэн ёсоор гал ч гарж, нүүрэндээ баг зүүсэн хүмүүс орж ирж харагдана. Жак өөрөө зугтаж амжсангүй, дугуй унасан дайсантай 2 давхарын коридоорт таарчээ. Мөрөө баллах ёстой тул хөлсний алуурчин Жакыг алахаас өөр сонголтгүй тул шууд дайрав. Жак хүч үзээд арай гэж дугуйтай дайсныг 1 давхарт дүрэлзэж буй гал руу унагааж өөрөө зугтлаа.

Тэр явдлаас хойш өөрийнхө зүүдэнд бат итгэдэг болсон Жак өөрийн ирээдүйн хань болох хүнийг хүртэл зүүдэндээ харж он удаан хамт амьдрахыг үзэв. Тэр бүсгүйгээ ч олж олон жил аз жаргалтай амьдран 80 насыг зоогложээ.

Эхнэр дээд давхарт угаасан хувцасаа эвхэж байх зуур Жак ач нараа харан 1 давхарт ил галын урд сууна… Хувцасаа эвхэж дуусаад эргээд хартал түүнийг нэг л танил 2 хүн гунигтай нүдээр угтан зогсож байх бөгөөд тэднийг ямар нэгэн муу мэдээтэй ирсэн нь шууд мэдрэгдэж байлаа.

Тэд хэн байсан бэ гэж үү? Тэд Жакын 30 насны, 60 насны 2 үе өнгөрсөнөөс ирсэн явдал байж ээ. Тэд хэлэхдээ энэ одоо амьдарч байгаа түүний амьдрал түүнийх биш байсан юм гэнэ. Та бүгд санаж байгаа бол энэ бол гал руу түлхэж унагаасан дугуйтай дайсны ирээдүй байсан ажээ. Жак түүнийг санамсаргүй алсан нь түүний ирээдүйг өөрийн ирээдүйтэй андуурсан явдал байжээ. Үүнийг сонссон Жакын эхнэр 1 давхарт суух өвгөнийхөө зүг харан бүх аз жаргалтай өнгөрсөн амьдралаа бодон өөр хүнтэй өнгөрүүлэх байсан амьдрал гэж үү хэмээн бодлогширтол яг тэр мөчид Жакд өмнө мэдрэгдсэн тэр эвгүй мэдрэмж дахин төрж өөрийн мэдэлгүй эхнэрийн зүг харлаа…


Ингээд Эрдка би зүүднээсээ сэрсэн юм гэдэг.