Mocks Aren’t Stubs (орчуулга)

Ялгаануудаас сонгох

Mocks Aren’t Stubs орчуулгыг бүтэн эхээр нь үзэх

Энэ нийтлэлд би дараах хос ялгаануудын талаар тайлбарлана: төлвөөр (state) батлах уу эсвэл үйлдлээр батлах уу / сонгодог TDD юу эсвэл дууриамал ТDD юу. Дээрх аргуудын нэгийг сонгохдоо ямар зарчмуудыг баримтлах хэрэгтэй вэ ? Эхлээд үйлдлээр батлахын эсрэг төлвөөр батлах аргыг авч үзье.

Эхний авч үзэх шаардлагатай зүйл нь тухайн нөхцөл байдал (context) юм. Бидний ажиллаж буй объект хоорондын харилцаа (collaboration) *захиалга* (order) болон *агуулах* (warehouse) хоёртой адилхан хялбархан байна уу эсвэл *захиалга* (order) болон *mail service* шиг төвөгтэй байна уу ? гэдэг байгаан.

Хэрэв хоорондын харилцаа нь хялбархан бол сонголт хийхэд амархан. Хэрэв би сонгодог TDD аргаар хөгжүүлэгч бол би ямар нэгэн *дууриамал объект* (*mock*), *stub*, *double*-уудыг ашиглахгүй. Би жинхэнэ объектууд болон төлвөөр батлах аргыг ашиглана. Хэрэв би дууриамал TDD аргаар хөгжүүлэгч бол дууриамал объектууд болон үйлдлээр батлах аргуудыг ашиглана. Шийдвэр гаргахад ямар ч асуудалгүй.

Хэрэв хоорондын харилцаа нь төвөгтэй бөгөөд би дууриамал TDD аргаар хөгжүүлэгч бол би дууриамал объектууд болон үйлдлээр батлах аргыг асуудалгүйгээр авч ашиглана. Харин би сонгодог аргааг хөгжүүлэгч бол надаа сонголт бий. Үүнд альнийг нь сонгох нь мөн тийм ч чухал биш. Ихэвчлэн сонгодог аргаар хөгжүүлэгчид тухайн байдлаасаа болоод аль амрыг нь сонгодог.

Бид төлвөөр эсвэл үйлдлээр батлах сонголтыг хийхэд тийм ч хүндрэлтэй биш гэдгийг харлаа. Гол асуудал нь сонгодог TDD юу эсвэл дууриамал TDD юу гэсэн сонголт юм. Төлвөөр батлах болон үйлдлээр батлах аргуудын зарчмууд энэхүү хэлэлцүүлэгт нөлөөлөх нь зайлшгүй бөгөөд үүнд би онцгой анхаарах болно.

Эхлэхээсээ өмнө би нэг хязгаарын нөхцөлийг дурьдахгүй бол болохгүй нь. Зарим үед объект хооронд харилцаа хялбар байсан ч төлвөөр батлах аргыг ашиглахад нилээд төвөгтэй байдаг. Үүний нэг сонгодог жишээ нь *cache* юм. Гол зүйл нь *cache* -ын тухайн төлвөөс та *cache hit* болсон уу *cache missed* болсныг хэлж чаддаггүй. Энэ нөхцөлд хэдийгээр та үнэнч сонгодог TDD аргыг баримтлагч байсан ч үйлдлээр батлах аргыг сонгосон нь дээр болохыг ойлгоно. Үүнтэй ижил мөн өөр олон төрлийн хязгаарын нөхцлүүд хоёр аргад хоёуланд байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.

Сонгодог уу, эсвэл дууриамал аргаар хөгжүүлэгч үү гэсэн сонголтыг хийхэд бид нилээд хэдэн хүчин зүйлүүдийг авч үзэх шаардлагатай болохоор би дараах байдлаар тойм хэдэн бүлгүүдэд хуваасан болно.

Нийтлэлийг бүтнээр нь мөн gitbook.com -с унших, татаж авах боломжтой. Холбоос https://www.gitbook.com/book/erheme318/mocks-aren-t-stubs


Originally published at erheme318.wordpress.com.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.