Зуныг зугаатай …

Зуны сайхан халуун өдрүүдийг аялал зугаалга, амралт, Наадамгүйгээр төсөөлшгүй. Хаа нэгтээ амарч, шинэ газар аялж зугаалах сайхан мөчүүдэд хэрэгтэй зүйлс олон ч нарны тос, шумуулны тос тун чиг амин чухалд тооцогддог шүү дээ.

Харин эдгээр чухал зүйлсийг том жижиггүй, хөгшин залуугүй хэрэглэдэг байхад сайн муу чанарынх нь талаар төдийлөн мэдэхгүй байгаа нь санаа зовмоор, бас анхаармаар асуудал юм.

Ихэнх худалдаанд буй нарны тоснууд химийн найрлагатай байдаг бөгөөд үр дүнд нь арьсны харшил, гормоны өөрчлөлт, цаашлаад хөхний хавдар хүртэл тусах магадлалтай болохыг тогтоосон байна. Хүүхдээ нарны хорт туяанаас хамгаалах гээд нөгөө талаас эргээд бага наснаас нь эхлээд гормонд нь сөргөөр нөлөөлөх зүйл хэрэглэж байна гэж бодохоор ямар ч эцэг эх тайван өнгөрөөхгүй санагдана.

Шумуулнаас хамгаалах тосны хувьд гэхэд л амьсгалын замын үйл ажиллагаанд нөлөөлөх, харшил үүсгэх зэргээс гадна мэдрэлийн системд хүртэл нөлөөлөх аюултай бодисууд орсон байдаг. Үнэхээр цаашид хэрэглээд байх гэж үү?


Тэгвэл гэртээ өөрийн гараар шумуулнаас хамгаалах цацлага, нарны хамгаалалттай тос, мөн зуны улиралд таатай сэрүүн мэдрэмж төрүүлэх сэрүүцүүлэгч цацлагыг хийхэд хэцүү гэж бодож байна уу?
Үнэндээ 5 минут ч хүрэхгүй хугацаанд дээрх бүтээгдэхүүн тус бүрийг гэртээ хийх боломжтой гэвэл та итгэх үү?!

Bug spray
  1. Шумуулны эсрэг цацлага (bug spray ) — Ялаа, шумуул, аалз, шимэгч хорхой, батгана зэрэг шавж хорхойг хол байлгах үйлчилгээтэй. Энэхүү цацлагад Tea Tree, Peppermint, Purification, Thieves essential oil бүгд багтсан. Эдгээр дан болон холимог тоснууд ( холимог тоснуудад Rosemary, Citronella, Lemongrass амин тоснууд багтсан) эмчилгээний түвшний цэвэр эфирийн тос буюу амин тоснууд тул бяцхан шавжнуудаас хамгаалахын зэрэгцээ дархлаа дэмжих, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг дэмжих, арьсанд сайн үйлчилгээ давхар үзүүлж байдаг. Бас нэг таатай зүйл бол их сайхан анхилуун үнэртэй цацлага болдог. Үүнээс илүү шумуулны эсрэг цацлага гэж байх уу?
Cooling spray

2. Сэрүүцүүлэгч цацлага (cooling spray)— Халуун өдөр сэргээх, сэрүүцүүлэх үйлчилгээтэй. Энэхүү цацлагын гол орц нь Peppermint essential oil буюу гааны навчны амин тос юм. Сэтгэл санаа болоод бүхий л мэдрэхүйг сэргээж өгдөгийн учир гэвэл гааны навчны амин тосны найрлаганд буй байгалиас үүссэн menthol гэх гаа нь хүйтнийг мэдрэх мэдрэлийн хүртэхүйг идэвхжүүлж өгдөг. Үүнээс гадна хоол боловсруулах цогц эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмждэг.

Sunscreen

3. Нарны хамгаалалттай тос (sunscreen oil) — Нарны хорт туяанаас хамгаалах үйлчилгээтэй Carrot seed oil дамжуулагч тосыг ашиглан хялбархан хийх боломжтой. Энэхүү тос нь нарнаас хамгаалах чадвараараа SPF 38–40 гэсэн өндөр үзүүлэлттэй юм. Арьсанд сайн нөлөө үзүүлэх Lavender essential oil мөн нэмж Лаванд цэцгийн үнэртэй болгосноор нарнаас хамгаалахын зэрэгцээ луувангийн үрийн дамжуулагч тосны тусламжтай арьсыг нөхөн төлжүүлнэ.

Мэдээж хамгийн сайн чанарын эфирийн тос буюу амин тос л дээрх бүх үйлчилгээг үзүүлнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.

(Энд дарж essential oil-ын чанар, сонголт хийхдээ юунд анхаарах талаар уншаарай.)


Гэртээ өөрийн гараар ямар нэгэн цацлага, тос хийхийн давуу тал:

  1. Орцыг өөрөө хянаж цэвэр байгалийн, огт химийн бодисгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй цацлага, тос хийх боломжтой!
  2. Жирэмсэн, нярай, бага насны болон ямар ч хүмүүс хэрэглэхэд аюулгүй.
  3. Амин тоснуудыг (aka essential oils) сайхан үнэр нийлж хэрэглэх бүрт ароматерапи болно л гэсэн үг. :)
  4. Савнуудаа ахин дахин хэрэглэх боломжтой.
  5. Хүүхэдтэйгээ хамт хийж цагийг бүтээлч, үр дүнтэй, сонирхолтой өнгөрөөх боломжтой.
  6. $$$ мөнгөнд хэмнэлттэй.

Дээрх олон шалтгааны улмаас би хэрэглээнээсээ аль болох химийн бодис, эрүүл мэндэд сөрөг зүйлсээс бага багаар татгалзаж, эрүүл мэндээ дэмжихэд алхам алхмаар суралцахын зэрэгцээ зуныг зугаатай өнгөрөөж байна. Харин та энэ зун хэрхэн амарч, хэрхэн зугаалж байна вэ? Эрүүл мэнддээ анхаарахаа бүү мартаарай!