Ургамлын харшлыг ургамлаар дарах нь

Ургамлын харшлын улирал эхэллээ. Одоо яах вэ?..

Өнгөрсөн жилийн зуны 8 сард миний ургамлын харшил ихэд хүндэрч үгээ хэлж, дуугаа дуулах гэдэг нь л болсон доо. Өдөр нь нус нулимстайгаа зууралдсаар, шөнө нь хамар битүүрч унтаж чадахгүй хөрвөөсөөр. Харшлын эм, хамрын цацлага авч хэрэглэсэн ч түрхэн зуур л дээрдэж буцаад л бахь байдгаараа харшилдаа “манарч” байв. Ер нь тэгээд бодоход зун болгон иймэрхүү асуудалтай өнгөрөх юм. Анзаараад байхад зарим хүмүүс аль 5 сард ч харшил нь сэдэрсэн байх юм. Би ч мөн адил жил бүр харилцан адилгүй хугацаанд ургамлын харшилтайгаа уулздаг.

Энэ удаа ургамлын харшлаа ургамлаар дарах гэж байна. Яаж вэ гэж үү? Өнөөх амин тоснууд минь аминд орно оо. Эфирийн тос буюу амин тоснуудыг цэцэг, навч, мод, үндэс, үр зэргээс гаргаж авдаг. Миний өмнөх амин тосны талаарх постуудаас (блог пост №1, пост №2) уншиж болно. Мөн урьдчилан анхааруулахад чанарын түвшнээр шаардлага хангахгүй эфирийн тоснуудыг дараах байдлаар хэрэглэхгүй байхыг хатуу зөвлөж байна!

Харшлын улиралд хэрэглэгдэх үндсэн 3 амин тос бол Lavender, Peppermint, Lemon 3 юм. Энэ 3 тосыг хамтад нь “Харшлын Гурвал” гэж нэрлэх нь ч бий.

Lavender амин тос нь Лаванд цэцгээс гаргаж авдаг. Энэхүү тос нь тайвшруулах болон өөр олон үйлчилгээтэй анхилуун үнэрт тос юм.

Peppermint амин тос нь Гааны навчнаас гаргаж авдаг сэнгэнэсэн үнэртэй тос байдаг. Хамар, амьсгалын замыг хоромын дотор нээхээс гадна сэргээж сэрүүцүүлдэг.

Lemon амин тос нь Лимоны жимсний хальснаас гаргаж авдаг амтат жимсний үнэртэй тос бөгөөд биеэс хор гадагшлуулах d-limonene агууламжаар баялаг тос юм.

Эдгээр тосыг ямар байдлаар хэрэглэх талаар товчхон хуваалцъя:

  1. Ууршуулж хэрэглэх

Амин тосны тусгай ууршуулагчид эдгээр тоснуудаас дусааж өдөр бүр агаарт ууршуулснаар амьсгалын замыг нээх, төвөггүй амьсгалах, харшлын эм, эмчилгээнээс үүддэг нозоорол, нойрмог байдлыг мартах боломжтой. Мөн ууршуулагчнаас гадна, гадуур явахдаа шууд үнэртэх аргыг хэрэглэнэ. 100% цэвэр, эмчилгээний түвшний амин тосыг шууд үнэрлэхэд зүрх, элэг, бамбай булчирхайд ердөө 3 секундэд хүрдэг нь гайхалтай.

2. Түрхэж хэрэглэх

Харшлын гурвалаар холимог тос найруулж нүүрний тодорхой хэсгүүдэд түрхэж хэрэглэнэ. Амьсгалын замтай холбоотой тунгалагийн судас, мэдрэлийн цэг гэх мэт газруудад түрхэх их үр дүнтэй байдаг. 100% цэвэр, эмчилгээний түвшний амин тосыг түрхэж хэрэглэхэд цусанд 26 секундын дотор ордог.

3. Дотуур хэрэглэх

100% цэвэр, эмчилгээний түвшний амин тосыг дотуур ууж хэрэглэснээр эрхтэн тогтолцоог илүү дэмжиж, дархлаагаа дээшлүүлэх боломжийг улам ихэсгэж өгнө.

Амин тосоор дамжуулан биеийн бүх эрхтэн тогтолцоог тус тус дэмжих боломжтой. Амин тосны хувьд чанар хамгийн чухал. Чанаргүй тосоор эрүүл мэндээ дэмжихээс илүүтэй улам дордуулах эрсдэлтэй тул амин тос сонирхогч, хэрэглэгчид тосны чанарт нэн түрүүн анхаарахад илүүдэхгүй юм.

Энэ хүртэл уншсанд баярлалаа! Бүгд зуныг сайхан өнгөрүүлээрэй ;)