Essential oil сонгохдоо юу анхаарах вэ?

Бяцхан хэмжээтэйгээр савлагдсан essential oil буюу байгалийн охийг сүүлийн үед сонирхдог, хэрэглэдэг хүмүүс олширчээ. Эфирное масло гэх орос нэршлээс шууд эфирийн тос гэж монгол хэлнээ нэрийдсэн байдаг ч, АМИН ТОС гэж томъёолбол илүү зохих мэт. Яагаад вэ гэвэл essential гэдэг үг нь латин хэлний ‘essentia’ гэдэг үгнээс гаралтай бөгөөд ургамал эсвэл өөр зүйлээс гаргаж авсан охь гэсэн утгыг агуулдаг. Харин essential гэсэн тэмдэг нэр нь “үндсэн, чухал, гол, зайлшгүй, амин” гэсэн утгатай учраас эфирийн тос бус, АМИН ТОС гэж нэрлэх нь мөн чанарт нь илүү нийцнэ.

Амин тос нь товчхондоо байгалд ургаж, цэцэглэж, соёолж, дэлбээлж буй ургамал, цэцэг, навч, мод, үндэс, өвс, үр зэргээс тусгай аргаар гаргаж авсан байгалийн цэвэр охь юм.* (Амин тосны чанараас шууд хамааралтай.)

Тэгвэл байгалийн амин тосыг хүмүүс ихэвчлэн яаж хэрэглэж байна вэ?

  1. Хамгийн түгээмэл арга бол үнэртүүлэгч хэлбэрээр ашиглах. Сүүлийн үед иог, бясалгалын төвүүд, бие алжаах газруудад анхилуун үнэр гаргах зорилгоор ихээхэн хэрэглэгдэж байна.
  2. Арьс, бие арчилгааны бүтээгдэхүүний орцонд мөн ордог. Тос, цэвэрлэгч, гуужуулагч, эсвэл банны бөмбөлөг зэргийг хийхэд найрлаганд нь багтдаг.

Мөн дээрх 2 аргаас өөр аргуудаар хэрэглэх боломжтой ч, үнэртүүлэгч хэлбэрээр ашиглах нь нийтлэг байдаг. Ямар байдлаар хэрэглэхээс үл хамаарч амин тос сонгохдоо их анхааралтай сонголт хийгээсэй гэж би хувьдаа боддог болсон. Учир нь хамгийн сайн амин тос үнэртүүлэх байсан ч, бие арчилгааны бүтээгдэхүүнд хийх байсан ч биед огт хор нөлөөгүй, харин ч эрүүл мэндийг дэмжиж байвал гоё биз! (Чанар муу тоснууд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг анхаарна уу!)

Яагаад хамгийн хямд тосыг сонгохгүй байх гэж? Яагаад тосыг авахаасаа өмнө сайн судлах гэж? Бүгд адилхан биз дээ? гэж бодож байна уу?

Хариулт: Бүх тос адилхан биш.Чанаргүй, хямд тос авбал та байгалийн биш лабораторийн аргаар гаргаж авсан, хольцтой, арвилсан гэх мэт цэвэр биш бүтээгдэхүүнд мөнгөө зарж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та өөртөө байгаа хортой зүйлийн хэрэглээг нэгээр нэмлээ гэсэн үг. Харин та жинхэнэ цэвэр амин тосыг хэрэглэж үзье гэвэл тос худалдан авахаасаа өмнө ЗААВАЛ мэдвэл зохих хэд хэдэн зүйл байдаг.

Таны хэрэглэж буй амин тосны компани хэрхэн бүтээгдэхүүндээ хяналт тавьж баталгаа өгдөг вэ?

Дараах асуултуудад хариулт авах гээд үзээрэй:

  1. Тухайн амин тосны компани хувьдаа ургамлын аж ахуй эзэмшдэг үү? Тийм бол, ургамлын аж ахуйд нь хэзээ ч хэн ч очиход нээлттэй юу?
  2. Тухайн амин тосны компани өөрсдөө органик үр ээ нийлүүлдэг үү?
  3. Тухайн амин тосны компани ургамлыг ургах явцад нь ямар төрлийн бордоо (химийн, байгалийн) ашигладаг болохыг мэддэг үү?
  4. Тухайн амин тосны компани ургамлыг тарьж ургуулах хөрс нь эрүүл эсэхийг шалгадаг уу? (Хөрс нь органик эрүүл хөрс байхын тулд багадаа 50 жилийн туршид ямар ч химийн бордоо ашиглаагүй байх шаардлагатай байдаг.)
  5. Тухайн амин тосны компани тосоо өөрсдөө нэрж гаргадаг уу?
  6. Тухайн амин тосны компани хэрэглэгчдийн гарт очихоос өмнө хэдэн шат шинжилгээнд ордог вэ? 100% цэвэр тос эсэхийг шалгаж шаардлага хангахгүй тосыг хэрэглэгч болон бусад компанид нийлүүлэхгүйгээр устгал хийдэг үү?
  7. Тухайн амин тосны компани өөрсдөө тосоо савалдаг уу?
  8. Тухайн амин тосны компани эрүүл хөрсөнд үр тарихаас эхлээд савлагаа хүртэлх үйл явцад ямар ч химийн бордоо, нэмэлт найрлага ороогүй эсэхэд баталгаа өгдөг үү?
  9. Тухайн амин тосны компани хураалтын оргил үе тухай бүрт яг хэзээ вэ гэдэг шинжилгээг хийдэг үү?
  10. Тухайн амин тосны компани хураалтаа оргил үед нь яг хийдэг үү? (Аливаа ургамал, цэцэг, навчыг оргил үед хурааснаар түүнээс гарах цэвэр амин тосны чанарыг бүрэн хадгалж үлдэхэд нөлөөлдөг.)
  11. Тухайн амин тосны компани тоснуудыг хоол хүнсэнд хэрэглэхийг зөвлөдөг үү?
  12. Тухайн амин тосны компанийн бүтээгдэхүүний савлагаан дээр дээрх бүх мэдээллийг олж авахад шаардлагатай мэдээллүүд байдаг уу?

Дээрх бүх асуултуудад таны сонирхож буй амин тосны компани ил тодоор мэдээлэл өгч чадах бол, мөн хариултууд нь таныг сэтгэл хангалуун байлгаж чадвал та амин тосны сонголтоо өөртөө тохируулж хийж чадлаа гэсэн үг.

Амин тосны чанар амин тосны талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонирхвол холбогдоод мэдээлэл авч болно шүү. 🤓

--

--