Темперанмент бол удамшилын нөлөө ихтэй,сайн муу сайхан муухай гэсэн ойлголт байдаггүй зүйл.
Хүнийг темпераментаар нь 4 хуваадаг.

1.Холерик-Энэ нь яаруу,сандруу,шулуухан түс тас сэтгэл хөдлөл нь хөөрлийн байдалтай амархан баярлаж амархан гунигладаг. Сэтгэл зүйн байдал нь амархан өөрчлөгддөг их нээлттэй.
2.Сангвиник-Сэргэлэн цовоо их хөдөлгөөнтэй,хүмүүстэй харицах дуртай анхаарлаа амархан шилжүүлдэг сонирхол нь амархан өөрчлөгддөг, хандлага нь гадаад тал руу чиглэсэн. Ийм хүмүүсийн нэг сул тал нь их олон найзтай мөртлөө тогтосон нэг сайн найз байдаггүй.
3.Флегматик-Буурь суурьтай,дуугүй хариу үйлдэл удаан сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй анхаарал нь тогтвортой,амархан өөрчлөгддөггүй,тэсвэртэй,дотоод тал руугаа.
4.Мелонхолик-Зан үйл удаан хүчтэй биш,ганцаардмал,гүн сэтгэгдэлтэй,өндөр мэдрэмжтэй,юм хүртэх шинж өндөр, бусад хүмүүсийн амархан анхаараагүй зүйлийг ажиглаж чаддаг,ио дотогшоо хүмүүс.Ер нь ихэнх алдартай зохиолчиод хөгжмийн зохиолч,эрдэмтэд мелонхолик темперанменттэй байдаг байна.
