Бодрол

Someone
Someone
Nov 2 · 1 min read

Тархи: …Одоо л мартах хэрэгтэй

Зүрх: Би чадахгүй нь ээ

Тархи: Тэр чиний тухай огтхон ч боддоггүй

Зүрх: Үгүй ээ тэр надтай бусдаас онцгой харьцдаг бас надад бүх зүйлээ ярьдаг

Тархи: Тэр хэтэрхий худалч

Зүрх: Зүгээрээ түүнд шаардлага байсан биз. Би түүний төлөө чадах бүхнээ хийнэ

Тархи: Чи авах юу ч үгүй түүний юунд нь болдог юм бэ? Тэр чиний сэтгэлийг хэзээ ч мэдэхгүй

Зүрх: Тэр хэзээ нэгэн цагт мэдэх болно би хүлээж чадна. Түүний сэтгэлийн гүнд гайхамшиг нуугдаж байгаа

Тархи: Үгүй дээ чи хоосон мөрөөдөж байна. Тэрэнд гайхамшиг байлаа ч чамайг гэх сэтгэл үгүй болохоор тэр гайхамшгийг чи хэзээ ч харахгүй

Зүрх: Би мартаж чадах болов уу?

Тархи: Чадна. Одоо л болих хэрэгтэй

Зүрх: Би чадахгүй нь ээ. Надад итгэл найдвар үлдсэн түүний сэтгэлийн гүндэх сайхан чанарыг надаас өөр хэнч харахгүй байна.

Тархи: Магадгүй чи миний зөв байсныг сүүлд ухаарах биз

    Someone

    Written by

    Someone

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade