Хамгийн удаан асдаг гэрлэн дохио

Anonymously
Nov 1 · 1 min read

Өглөөний 7 цаг.. уулзаж амжаагүй явуулсандаа харамссангүй, тэртэй тэргүй уулзах бүртээ дахиж уулзахгүй юм шиг салах ёс хийдэг байсан юм чинь…

Түүний “одоо бид жинхэнээсээ уулзахгүй” гэсэн нь тэр үедээ гунигтай байсан ч жинхэнээсээ ингэж гуниглуулна гэж бодсонгүй. Яагаад гэвэл тэр үед “тэр” жинхэнээсээ яваагүй байсан болхоор л тэр…

Улаанбаатарын хаа нэгтээ таарна тэгэх үедээ очоод мэндлээд зөрөх үү, эсвэл очоод сайн уу найз минь гээд тэврэх эсэхээ таараад яг яах ёстойгоо түүний сургууль, хамгийн сүүлд салсан тэр газраараа алхах бүрдээ боддог өөрийгөө саяхан анзаарлаа. Гэхдээ одоо ингэх шаардлагагүй. Яагаад гэвэл тэр явчихсан, хол явчихсан. Хэрвээ бид түүний сургуулийн хажууд таарвал хэрхэхээ бодох шаардлагагүй.

Чиний өгсөн цаасан жижигхэн од, миний өгсөн цэцгэн хатаамалтай номны хавчуурга.. Юу ч бодолгүй хайртай номны хавчуургаа өгсөндөө, чиний жижигхэн хэврэг цаасан одыг авсандаа баярлаж байна. Энэ л хангалттай. Чамаар ахиж гуниглахгүй ээ. Баярлалаа, баяртай.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade