0 утга

Erdenesanj Nyamsuren
2 min readDec 16, 2019

--

Balance by Alex Gray

Үйл явц бүр эхлэлтэй. Төгсгөлтэй. Орц бүхэнд гарц байхад, өгөгдөл бүхэнд алдагдал бий. Үзэсгэлэн гоод үзэшгүй муухай төрх оршиж, гай гамшигт гайхамшиг нуугдан байдаг мэт. Харах өнцөг, харагдах байдал, төрөх мэдрэмж бүгд өөр өөрийн түүхийг өгүүлнэ.

Худал хуурмаг агаад туйлын үнэн. Үнэмлэхүй сайн, үгээгүй муу. Зөв болоод буруу. Нэмэх, хасах нийлсэн 0 утгатай тэнцвэр. Бүхнийг агуулах аж.

001: Бодол — >үйлдэл

Бодол нь санаа болох, санаа нь үйлдэл болох. Үйлдэл нь үр дүнд хүргэнэ. Гольдролоо ололгүй урсан үгүй болсон бодол үг болж амжилгүй ухааны хязгаарт замхран, мөхнө. Бодол бүхний эхлэл, бүгдийн төгсгөл аж.

Сайн-муу. Зөв-буруу. Эерэг-сөрөг. Тэнцвэрээ хадгална. Угаас аль нэгнийх нь оршлыг тодорхойлох боломжгүй мэт. Гэвч үнэн бий, үнэний эсрэгцэл нь худал байж үл чадна. Зөв гэж бий, бурууг нь олж харах хэцүү. Угаас ухамсар бүрийг нь ойлгох гэж хичээвэл бүгд ЗӨВ.

002: Тэнцвэр —> Өрнөл

“If anything that can go wrong will go wrong” ~ Edward A. Murphy Jr.

Хүссэн, хүсээгүй аль нь ч бай, биелэх боломжтой бол биелэлээ олох л болно. Үйлдлүүд урсана. Миний, таны, бидний, тэдний. Огтлолцох цэг бүр учрал, үерхэл, нөхөрлөл, хайр, эсрэгцэл, сөргөлдөөн, зөрчилдөөний алинд хүргэхийг мэдэх аргагүй. Ямар ч чигт хөтлөж мэдэх. Аль ч зүгт урсах боломж. Хязгааргүй агаад хязгаартай.

Бодол биеллээ олдог. Хүсэл зорилго бүрээ хамгийн сайнаар бүтэхийг мөрөөдөн суулаа ч, өөрийн мэдэлгүй яаж сүйрч болохыг нь бодчихсон байна. Юмс яаж ч эргэсэн бидний бодлын үргэлжлэл болно. Сайнд нь итгэж, мууд нь бэлтгэ.

*дутуу орхив*

--

--