Олон нийтийн сүлжээ яагаад мэдээлэл түгээх хамгийн оновчтой суваг вэ

Дэлхий дээрх бүхий л мэдээллийг бид өнөөдөр алган дээр тавьсан мэт цаг алдалгүй авдаг болсон. Интернэт ашиглан техник технологийн тусламжтайгаар хүссэн мэдээллээ олж авах боломж нээлттэй болжээ.

Үүнтэй холбоотой сонирхолтой тоо дурьдахад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 50 сая хэрэглэгчтэй болохын тулд Радио 28 жил, Телевиз 13 жил, Интернэт дөрвөн жилийг зарцуулж байсан бол Фэйсбүүк 100 сая хэрэглэгчийг есөн сарын дотор эгнээндээ нэгтгэж чадсан байдаг аж. Одоогийн байдлаар 1.3 тэрбум хэрэглэгчтэй тус олон нийтийн сүлжээг ашиглагчдын 59 хувь нь эмэгтэйчүүд байдаг бол 41 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг юм байна.

Монгол Улсын хувьд энэ оны зургаан сарын байдлаар 860 мянган хэрэглэгч Фэйсбүүк ашиглаж буй. Үүний 720 мянга нь насанд хүрсэн иргэд байгаа бол 51 хувь нь эмэгтэйчүүд, 49 хувь нь эрэгтэйчүүд байна. Түүнчлэн нийт хэрэглэгчдийн 51 хувь нь 24 хүртэлх насны хүмүүс байгаа нь хэрэглэгчдийн хувьд харьцангуй залуу байгааг илтгэж байгаа талаар Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээлэл харилцааны мэргэжилтэн Ц.Тамир хэлсэн юм.

Харин твиттерийн хувьд нийт нийгмийн сүлжээ мэдээллийн хэрэгслийн зургаадугаарт жагсаж байгаа бөгөөд 554 сая гаруй хэрэглэгчийг эгнээндээ нэгтгээд байгаа аж. Түүнчлэн нийт интернэт хэрэглэгчдийн 32 хувь нь твиттер ашигладаг талаар “Marketing land” сайтад мэдээлжээ. Мөн твиттер ашиглагчдын 69 хувь нь найзынхаа санал болгосноор бусдыг дагадаг гэдэг нь харагджээ. Харин хамгийн олон ретвийт буюу мэдээллийг цааш түгээх үйлдлийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обома авсан бөгөөд түүний ялалтын жиргээ 800 мянган удаа дамжуулагдсанаар түүхэндээ хамгийн олон ретвийт авсан жиргээ болсон аж.

Харин Фэйсбүүкээс ялгаатай нь хэрэглэгчдийн хүйсийн харьцаа эсрэгээрээ буюу 51 хувь эрэгтэйчүүд, 49 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд 46 хувь нь 45 наснаас дээш хэрэглэгчид байдаг талаар сонирхолтой судалгааг “Web anаlystics world” сайтад мэдээлжээ.

Дашрамд дурьдахад хүн бүх авч буй мэдээллийнхээ 83 хувийг харах мэдрэхүйгээрээ авч байдаг аж. Тиймээс хэдэн зуун сая хүнд мэдээллээ хүргэхийн тулд нийгмийн сүлжээ сайтуудыг ашиглах нь багагүй үр дүнтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж буй.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.