Дэлхийн хуримтлалын өдөр: Хуримтлал үүсгээд үлдсэн мөнгөө үр

Жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдрийг дэлхийн хуримтлалын өдөр болгон зарлажээ. Италийн Милан хотноо 1924 оны аравдугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдсан Олон улсын хадгаламжийн банкны анхны чуулганы үеэр Италийн профессор Филиппо Равизза чуулганы сүүлийн өдрийг “Олон улсын хуримтлалын өдөр” болгон санаачилсан аж.

Арилжааны банкуудад хадгаламжтай болж өөрийн гэсэн хуримтлал үүсгэх нь олон талын ач холбогдолтой.

Тухайлбал, банкууд аливаа төслүүдийг санхүүжүүлж төрөл бүрийн зээл олгож буй мөнгөний багагүй хэсэг нь иргэдийн хадгаламж байдаг. Төслүүд амжилттай хэрэгжсэнээр эдийн засаг тэлж, зээл авсан харилцагчдын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд таны хадгаламж хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Харин нөгөө талаас таны хуримтлал таны эрсдэлийн баталгаа болж нэмэгдсээр байна.

Сүүлийн жилүүдэд хадгаламж эзэмшигчдийн тоо нэмэгдэж байгаа аж. Банк, санхүүгийн салбарт хийсэн уг судалгаагаар 1.9 сая иргэн банктай идэвхтэй харилцдаг. Нэг хүн ойролцоогоор 2–3 банктай голчлон зээл, төлбөрийн карт, хадгаламж гэсэн гурван төрлийн үйлчилгээ авдаг аж. Тэдний 1.5 сая нь хадгаламж эзэмшиж буй.

Үрээд үлдсэн мөнгөөрөө хуримтлал бүү үүсгэ. Хуримтлал үүсгээд үлдсэн мөнгөө үр.
Уоррин Баффет

Мөнгө хурааж эхлэх хялбар бөгөөд үр дүнтэй арга бол ердөө л цалингийнхаа 10 хувийг хадгаламжиндаа хийх юм. Хэрэв та 600.000 төгрөгийн цалин авдаг бол цалин буух үед хадгаламжиндаа 60.000 төгрөг хийж хэвших. Тогтмол урт хугацаанд хуримтлалаа нэмэгдүүлснээр та эрсдэлийн өмнө бэлэн байх боломж бүрдэнэ.


Дан ганц орлогын эх үүсвэрт бүү найд. Хоёр дах орлогын эх үүсвэрт хөрөнгө оруулалт хий.
Уоррин Баффет

Богино хугацаанд их мөнгө хуримтлуулаад авч чадах зүйлээс илүү, урт хугацаанд хадгалах тусам таны дансанд бодогдох хүүгийн хүү таны хадгаламжийг арвижуулж байдаг аж.

One clap, two clap, three clap, forty?

By clapping more or less, you can signal to us which stories really stand out.