Dev Summit 2019 — Review

Ganbat Bayarbaatar
May 6 · 7 min read

Энэ бол Lotus Yoga-н үүсгэн байгуулагч, Нандин-Эрдэний DEVSUMMIT арга хэмжээний бэлтгэл болгож хэлсэн илтгэл байлаа. Түүний, өмнөх өдөр нь TedXUlaanbaatar оролцохдоо ажигласан зүйл нь “Тэнд байгаа амжилттай яваа хүмүүсийг хараад нэг л юм ойлгосон, тэд өөрийгөө олчихсон хүмүүс байна лээ”. Энэ үг нь, бас дээрх яриа нь яг л гоё бууж байна лээ… Бас тайзны голд чөлөөтэй суугаад, микрофоноо ойртуулаад, намуухан ярих нь яг л ASMR видео шиг нөлөө үзүүлж байсан.


Зөвхөн хөгжүүлэгчид, IT-нхэнд зориулсан ийм том арга болох гэж байгааг анх дуулаад л догдолж эхэлсэн юм. Монголчуудад, тэр дундаа манай салбарынханд маань такс нь нэлээн чанга байсан байх. Гэхдээ зохион байгуулагчдын хэлж байгаагаар, гадны ижил төвшний конферансуудтай харьцуулахад хэдэн арав дахин бага юм билээ. Ороод гараад ирсэн хүний хувьд хэлэхэд, хүлээлтээ 100% давсан арга хэмжээ байлаа.

Тасалбар борлуулах, орж ирээд бүртгүүлэх, дотроо уух идэх юм авах зэрэгт Ленд арр-г маш эвтэйхэнээр ашиглуулж чадаж байгаа нь гоё байлаа. Энд тэнд бэлэн мөнгө, хариулт гэхгүй, карт пос машин гэхгүй, амар юм билээ. Эвентийн гол спонсор хамтран зохион байгуулагч гэдэг утгаараа энэ эвентийг зун болох playtime-н гоё бэлтгэл болгож байна даа л гэж бодлоо. Яг ийм байдлаар бол PlayTime дээр алзахгүй л юм байна.

Гол зохион байгуулалтыг unread-нхэн хийж байна лээ. Орохоос эхлээд л бөөн танил царайнууд :) Тэд юм зохион байгуулаад сурцийн байна лээ. Хэлэх үг байхгүй. Зохион байгуулалт гоё байсан гээд хүмүүс ч ярьж байна лээ.

Convention Center-н 2-р давхарын зааланд, нэг том тайз битүү сандалтай. Тэнд гол илтгэлүүд тавигдаж байна лээ. 3-р давхарт бол, ерөнхийдөө чөлөөтэй, ууж идэх хэсэг, ярилцах хэсэг, womenInTech Panel бас Knowledeg Transfer өрөө гэх зэргийг зассан байсан. Хүмүүс сонирсон сонирхсон хэсгүүд дээрээ чөлөөтэй очоод үзээд явж байгаа харагдсан.

Заал ерөнхийдөө дүүрсэн гэхээр бас их хүн байна лээ. Том том компаниуд ажилчиддаа авч өгөөд ирүүлсэн байгаа харагдана лээ. Ирэх жил бүүр л их хүнтэй болох байх аа.


Сэдвүүдийн хувьд ерөнхийдөө яг одоо тренд болж байгаа сэдвүүд дээр ярианууд болсон. Анх хөтөлбөрөөсөө л тийм байсан л даа.

Иймэрхүү арга хэмжээ цөөхөн болдог, ерөнхийдөө тайзан дээр гарах тал дээр туршлага муутай манай салбарынхны хувьд илтгэгч нар маань харин ч сайхан ярьсаан. 600 гаран хүний өмнө гараад ярих ч амаргүй байх.

Эхний сэдэв болгож Батзоригт AWS дээр өөрийн өмнө хийж байсан архитектураа “Тасалдалгүй ажиллагаа” гэдэг өнцөгөөр тайлбарласан юм. Яагаад ингэсэн, ачаалал ирэх үед яах вэ? Шинэчлэлт хийх бол яах вэ? гэдэг талаас нь… Хүмүүсийн ер нь мэддэг болоод байсан сэдвийг яг бодит “туршлагаасаа” тайлбарласан нь хүмүүст хүрсэн байх.

Тэгвэл тэр тасалдалгүй ажиллагааг, яаж байнга хянах вэ? Тэрний тулд юу ашиглах вэ гэдэг дээр Эрхэс-н Шинээ их сонирхолтой яриа хийсэн. Metric, log, trace 3-н ялгаа яагаад бүгд хамт байх ёстой, мөн юу юу ашиглах вэ? Маш олон tool ашиглаж байж тэрийг гаргаж авч байна лээ. Яг тийм monitoring юм бодоод явж байдаг миний хувьд “аймар” л санагдаж байна лээ.

Хоёрдахь сэдэв нь Security. “Бид нар юу ч мэдэхгүй, мэдэхгүйгээ ч мэдэхгүй үнэн бүтэхгүй төрхтэй сууж байна шүү. Бизнес эрхлэгч, хөгжүүлэгч аль аль талдаа анхааралдаа авах хэрэгтэй байна. Байнга бодож сурч байх хэрэгтэй байна. Бас гол нь анхаарал хандуулж байх хэрэгтэй байна” гэж ZeroDay-н Билгүүн ярилаа. Мань мэтийг тренд мөнгө 2ыг хөөцөлдөж байх зуурь, үндсэн суурь хамгаалалт маань сул орхигдуулаад байгааг сануулсан сайхан яриа болов.

Тэгвэл, хамгаалахдаа зүгээр гар аргаар хамгаалдаг үе ард хоцорсоон… Автоматжуулахгүй бол, амжихгүй гэсэн санааг Баганаа “маш цоглогоор” хэлэв. :)

Түүний дараа 3р сэдэв болгож blockchain-ы талаар Steppe Group-с Peter ирж яриа хийсэн юм.

Ингээд энэхүү арга хэмжээг бараг л өөрийн танилцуулга шиг болгож чадсан Lend-нхэн Open Platform-оо танилцууллаа. Баярсайхан бол зүгээр л тайзан дээр төрцөн хүн шиг л байна лээ. Манай Jobs л гэлтэй. Араас нь Отгонбаяр Open Platform-г яг хөгжүүлэгчдэд зориулж дэлгэрэнгүй тайлбарсан. Тэр 2ыг хараад надад төрсөн сэтгэгдэл, “Энэ арга хэмжээний гол зорилго нь (Ленд талаасаа) энэ л юм байна”. Тэр 2ын ярьж байгаа арга барил нь ч яг л youtube дээр үздэг keynote speech шиг л байна лээ… Jobs гарч ирж, салхийг нь хагалж хуйлруулаад, араас нь Wozniak гарч ирээд, technical яриа хийнэ …


Тэрхүү том нээлтийн дараагаар завсарлага аваад, бүгд 3-р давхарт гарлаа. Ер нь бол хоол унд бүх юм таксандаа шингэсэн юм билээ. Гэхдээ шууд тараах нь not cool. Тэгэхээр яах уу? Хандив-н арга хэмжээ болгоё … Ид шидийн оронд хэн хандив өгөхийг хүсэхгүй гэж? Ялангуяа тэр нь дөнгөж сая нээлтээ хийсэн Lend Open Platform дээр хийгдсэн Donation App байвал? Тасарцан санаа биш гэж үү? (Жинхнээсээ хэлж байгаам шүү) Би ч хэд хэдэн ундаа ууж хандив өгөөд амжсан.

Энд хоолыг хамтран ажилладаг эрүүл хүнс өгч байна лээ. (Бас хаа ч явсан ах нь чамайг чирээд л явна гэж байгаам шиг :)) Бас хог хаядлаа зөв ялгаж сурцгаая аяны хүрээнд хогоо ялгуулж хаяулж байсан (тэр бас гоё).

Цайны цагийн үеэр хуучин хамт ажилладаг байсан 2 маань WomenInTech дээр яриа хийсэн юм. Ярилцлага авч байгаа хүн нь 2ууланд нь яг таарсан асуултыг асууж, 2уулангийнх нь онцлогийг гаргаж гоё яриа хийж байна лээ. Бас яриандаа (UBPassport-н байсан уу) чихэвч ашигласан нь тэр их шуугиан дунд гоё шийдэл болсон.


Цайны завсарлагын дараа, Япон AI-р дагнасан Data Artist компаний монгол дахь талын захирал яриа хийсэн юм. AI гэж юу юм, ямар их ажил ордог юм, мөн AI-г монгол хүний онцлогтой холбож, монголчууд энэ салбартаа бас орон зайгаа эзлэх хэрэгтэй байгааг хэлсэн яриа болов.

Түүний дараа, AirBnb-н хүн ирж Microservice-н талаар, Мөн AirBnb-д яаж нэг модулийг microservice рүү шилжүүлсэн (шилжүүлж байгаа) талаар ярьж өгөв. Англи хэл дээр болохоор манайхан хэр хүрснийг сайн мэдэхгүй юм, гэхдээ л англиар ярьж байгаа 2 дахь зочин, дээр нь хаа холоос чирж авчирч чадсан гэдэг нь гоё санагдсан.

Түүний lightning-р Fibo-н Жигүүр яриа хийсэн юм. Тэгэхдээ Openstack-г ярьж, удахгүй монголдоо бид AWS шиг үйлчилгээ авч болох юм байна гэж ойлгосон.


Дараагийн оролцогчийн яриаг нэлээн өндөр хүлээлттэйгээр хүлээж байлаа. Яагаад гэхээр өмнөх МУИС дээр болсон meetup дээр, DevOps-г яаж задалж ярьж байгааг нь, story-гоо хаанаас яаж эхлүүлж(Dev vs Ops) юун дээр аваачиж (DevOps) байгааг нь харсан болохоор.

Энэ эвентийн санаачлагч, одоо GitLab-т ажиллаж байгаа Амараа “Chaos Engineering” гэдэг ойлголтыг бидэнд маш гоёор ойлгуулж өглөө. Ерөөсөө бид өнөөдрийг хүртэл “тек тек тек” л гээд байсан болохоос биш, “бид чинь уул нь инженер юм байгаам шд” гэдгээ бараг мартаад байсныг сануулсан яриа болсон юм. Инженер гэж юу юм? Барилга дээр яаж байна? Тэгвэл software дээр яах вэ? Анх Software Engineering -г хэн томъёолсон бэ? (Тэрийг нь мэддэг байсан бол ч) Тэгвэл Chaos Engineering гэж юу? Яагаад зүгээр л “унтарчихаар нь засчихаж болохгүй байна вэ?” гэдгийг их ойлгомжтойгоор харууллаа.

Тэгвэл өмнө нь тооцоололгүйгээр, өөрөөр хэлбэл chaos engineering хийлгүйгээр зүгээр disaster болонгуут recovery хийвэл яадгийг бодит болсон явдал дээр ТЕГ-н систем инженер Номио тайлбарлаж өгсөн юм.


Ингээд нэг үе завсарлаад, Career and Business Opportunity in IT гэсэн сэдвээр Panel discussion явагдлаа. Энэ их гоё болсоон… Аль аль утгаараа л гоё болсон… Дашрамд дурдахад, пиво үнэгүй байсан юм. би ч эвентийн дундуур нэгийг хусцан байсан.

Гэхдээ энэ panel discussion-н нэрийг жаахан буруу өгцөн юм шиг ээ. “Career Opportunity in USA and Why we shouldn’t do business in Mongolia” гэвэл илүү зөв байх байлаа. Энэ хэсгийг би товчлоод яахав, өнгөтөөр үзсэн нь илүү гоё байх. Гэхдээ бүх оролцогчид маш гоё яриа хийсэн. Бүгдээрээ л мундаг байсан.


Panel-н дараа, СанчирТекээс Бат-Өлзий мөн манай салбартаа нэлээн алдартай Очир Санжаадорж нар, IOT болон түүний хөгжүүлэлтийн талаар мөн яагаад гоё вэ? гэдэг талаар яриа хийв.

Дараа нь Mobile development дээр, Uber-н Болдтулга, яаж 800 хүнээр Mobile app хийлгэх үү, тэрэнд нь ямар асуудал гарах уу? Тэрийг нь яаж шийдэх үү? гэдэг дээр ярьсан бол, Дөлөө, “яаж монголдоо мөртлөө дэлхийн төвшинд код бичих үү?” гэдгийг reactjs-н жишээн дээр тайлбарласан юм. Тэгвэл UbCab-нхан, “үгүй ээ тэгээд заримдаа фрэймворк болдоггүй юм аа, заавал native-р хийх хэрэгтэй болоод байдын, тэгээд тэр нь ч бас заримдаа болдоггүй, бага зэргийн hack хийх хэрэгтэй болдын” гэдэг талаас нь ярилаа.


Ингээд нэг бүтэн сайн өдрийг маш гоёор өнгөрөөлөө. Эвент бол хэлэх үггүй сайхан болсон. Миний бичлэгээс ч мэдэгдэж байгаа байх. Яг тэр нь онцгүй гээд өөлчих юм байсангүй, зүгээр миний сонирхолыг татахгүй ярианууд бол байсан. Гэхдээ тэр бол зүгээр л миний субьектив ойлголт байсан болохоор бичсэнгүй.

Санаачилсан, зохион байгуулсан хүмүүстээ баяр хүргэе!

Ganbat Bayarbaatar

Written by

Co-founder @ ArtLab

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade