“Сахиуст хангайн нууц”-ын эргэн тойронд

“Аль эртнээс л ямар нэг хараалын тухай ярьцгаасан юм билээ” хэмээх өгүүлбэрээр эхэлсэн уг романд нэгэн бөөд хараалгуулсан Батмөнх гүн гээчийн үр садын амьдралын тухай хүүрнэн өгүүлжээ.

Зохиогч Г.Аюурзанын өмнөх бүтээлүүд болох “Бөөгийн домог”, “Шүгдэн”, “Судасны чимээ” зэргийн адил сүсэг бишрэл, үйлийн үр, хүн байгалийн уялдаа холбооны талаар 19-р зууны төгсгөл, 20-р зууны эхэн үед амьдарч асан Пүрэв гүн тэргүүтэй хүн зоны амьдралаар төлөөлүүлэн илэрхийлсэн байна.

Пүрэв гүн, Ягаандарь хатан, Балдан зочи, Өвгөн хамба, Аюуш өвгөн, Осор гүртэн, Нарбанчин лам зэрэг дүрүүд болон “нандин”, “хорхой нүдтэн”, “хулгайч чулуу”, “хуур, ятга”, “алтадсан толгой”, “судрын чингэлэг” зэрэг нэр томъёонуудаар уг романыг амилуулжээ.

Үйл явдлын тухай энд бичмээргүй байгаа бөгөөд гагцхүү үүнийг уншаад зохиогчийн хэлэхийг хүссэн санааг эхний уншилтаар юу гэж ойлгосноо л буулган үлдээж байна.

Нэн тэргүүнд, орчин цагийн хэллэгээр бол “Хүн бол сэтгэлийн амьтан. Юуны тухай бодож, юуг үйлдэж буй нь тухайн хүний амьдралыг тодорхойлдог” гэдэг санааг харуулахаар зорьсон мэт. Зохиолын гол баатар Пүрэв гүн өөрийн өвөг дээдэст учирсан хараал өөр дээр нь үргэлжилж буй хэмээн сэтгэснээс, тэр л өнцгөөс амьдралыг харсанаас болж илүү сайхан, илүү хувьтай, илүү хичээж болох амьдралаа гунигтайгаар элээж буйг өгүүлсэн байна. (Энүүхэндээ гэж хэлэхэд хараал хийгч бөө…

Үргэлжлэлийг эндээс:

https://ganchimeg.wordpress.com/2017/05/17/%D1%81%D0%B0%D1%85%D0%B8%D1%83%D1%81%D1%82-%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9%D0%BD-%D0%BD%D1%83%D1%83%D1%86-%D1%8B%D0%BD-%D1%8D%D1%80%D0%B3%D1%8D%D0%BD-%D1%82%D0%BE%D0%B9%D1%80%D0%BE%D0%BD/#more-885