TEDxUlaanbaatar 2017

Technology, Entertainment, Design хэмээх гурван үгний товчлол болох TED арга хэмжээ манай улсад зохиогдоод нэлээн хэдэн жил болжээ. Уг арга хэмжээ зөвхөн жилд нэг удаа болдог TEDхУлаанбаатар гэлтгүй Багатойруу, Эмэгтэйчүүд, Youth гээд хэд хэдэн төрлөөр олон удаа болж буй харагддаг. Түүнчлэн англи хэл дээрх илтгэлийг Монгол хэлнээ хөрвүүлдэг сайн дурын орчуулагчдын баг ч бий болсон нь үнэ цэнэтэй үзэл санааг түгээх зорилго бүхий TED-ийнхэний үйл ажиллагаа өдөр ирэх бүр өргөжин тэлж буйг илтгэнэ.

Миний хувьд 2015 онд Их тэнгэр цогцолборт болж байсан TED-г үзэж байсан “арвин туршлагатай” бөгөөд энэ удаагийнх нь айлчлан очсон хоёр дахь тохиол минь бөлгөө.

Corporate & Convention center — т болсон уг арга хэмжээ зохион байгуулалтын хувьд “онц” байсныг нэн тэргүүнд дурдах хэрэгтэй. Бүртгэл, заал танхим, зохион байгуулагчид, зураг авахуулах хэсэг, санал сэтгэгдлээ үлдээх хэсэг, ус ундаа, хоол, алкохол багатай пиво, хамгийн гол нь цагаа барьж буй явдал гээд л ер нь бүх л зүйлийг сайн зохион байгуулж чадсан байна билээ. Аа тийм, 2015 онд Их тэнгэрийн модон жорлонд илтгэлээ ч сонсож чадахгүй очерлож байсныг бодоход 00 харьцангуй хүрэлцээтэй ч бас л очерлуулж байсныг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. 😛

Бас илтгэгчдийн пресентешн гацах маягийн үзэгдэл гарч эхний хэдэн илтгэгч үл ялиг сандралд орох шиг болсон шүү. За тэгээд 10 хуруу тэгш юм гэж юу байхав дээ тиймаа. Ерөнхийд нь дүгнэхэд маш сайн болсон юмаа.

Илтгэгчид ч бас сонирхолтой, сонсууштай, бодууштай, бахархууштай зүйлсийг үзэгч бидэнтэйгээ хуваалцсан юм. Дурдваас,

үргэлжлэлийг эндээс…

https://ganchimeg.wordpress.com/2017/06/08/tedxulaanbaatar-2017/