Unread болон UBinfo

Өглөөд ганц нэг сонин гарчиглаж, үдэш хэдэн телевиз үзээд мэдээлэл хүлээн авах хэрэгцээгээ хангачихдаг байсан үе нэгэнт ард хоцорч, эгээ л чулуун зэвсгийн үе шиг санагдах болжээ.

Тэр ч бүү хэл ТВ, сонины дараагийн үе болох дэвшилтэт технологит суурилсан оллоо.мн, ньюс.мн зэрэг томоохон мэдээллийн сайтууд дээр төвлөрдөг цаг ч улирах тийшээ хандаж. Одоо бол сошиал медиа нь мэдээллийг хүлээн авах, дамжуулах том платформ болж хувирчээ. Олон нийт алив мэдээллийг фэйсбүүк, твиттер зэрэг сошиал аккаунтуудаараа дамжуулан сонирхож, үздэг болж. Үүний зэрэгцээ хэрэглээг хялбарчилсан хувилбар болох гар утсанд суурилсан аппликейшнүүд ч бий болж дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж явна манай медиа салбар.

Хэрэглэгчдийн тухайд гэвэл яг одоогоор энэ олон мэдээллийн хэрэгсэл, сувгуудаар дамжин ирж буй мэдээллийн асар их үерт автчихаад байгаатай бүгд санал нийлэх биз ээ. Үүнээс улбаалаад хэвлэл мэдээлэлд итгэх итгэл буурах, сэтгүүлч хэмээх ажил мэргэжлийг хэрэгтэй эсэхэд эргэлзэх зэрэг үр нөлөө гарч буйг ч бас сүүлийн үед ярих боллоо. Гэх мэтчилэн судалгааны дүнд үндэслэсэн хэвлэл мэдээллийн салбарт өрнөсөн болон өрнөж буй өөрчлөлтийг өгүүлэх нийтлэлийг удахгүй бичихээр завдаж буйгаа юутай ч дуулгаад үндсэн ажилдаа оръё доо.

Энэ бичвэрийн гол зорилго болбаас сүүлийн үед ихэд таашаан хэрэглэх болсон 2 Монгол апп-г танилцуулах явдал юмаа. Эдгээр нь Unread.today болон UBinfo.mn болно… Үргэлжлэлийг эндээс:

https://ganchimeg.wordpress.com/2017/06/20/unread-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BD-ubinfo/#more-1408