Хөгжилтэй орон зай

Өнөөдөр нэг бариач дээр очвөө. Үүднээсээ эхлээд л жаахан хүүхэд тэвэрсэн аав ээжүүд битүү очер. Бараг л шантраад буцья уу гэж бодогдсон ч нэгэнт “Ирчихсэн юм чинь” гэсэн найзын үг аймар хөшүүрэгдэн очерлож эхлэв. Хамгийн хэцүү ажил бол сүүлийн очерыг тогтоох ажээ. Өрөө дүүрэн хүмүүс өөрсдөө ч сүүлийн очерийг үл мэднэ. За ямар ч гэсэн эрээн цамцтай аниа гэдэг нэг хүнийг өмнөхөө болгож тулгаад тэр аниаг бараадан мөлхөв. Их сонин, нэг хүнийг нэг минут л барих юм. Тогтсон ханш 5000 төгрөг. Илүүг өгвөл хариулаад өгчихдөг юм байна. 80 хувь нь нялх, нярай хүүхдүүд 10 хувь нь горьдоод хөх нь хавдсан хөхүүл ээжүүд, 10 хувь нь над шиг ойлгомжгүй оноштой хүмүүс. Хүүхдүүд ихэнхидээ тархины даралттай толгой нь хөлөрч уйлдаг, хоолой нь өвдөж хүндэрсэн, ханиадтай, өтгөн шингэний асуудалтай … Юу хийхэв тэнд, ойр тойрныхонтойгоо яриа үүсгэж буу халав. Шууд л манай сургуулийн паралел ангийн охин хажууд сууж байна. Горьдсон гэнэ, бараг 10 20 удаа ирж байгаа аймар амархан горьддог гэнэ ээ. Өөрөө юм төсөөлж бодоод л горьдчихдог гэнэ. Чи манай паралел гэхээр чинь одоо энэ жил 30 хүрч байна гэсэн үг үү ? гэсэн чинь “Тийн” гэнэ ээ хаха. Юу ч асуугаад байгаан. Бариач 40 эргэм насны хижээл эр. Нэг хүн бариад л нэг гараа угаана. Ер нь бол илээд л явуулна нээх сүрхий барианы ид шид бол байхгүй. Ёстой л нөгөө “Гартаа юмтай” гэдэг нь байх. Шинжлэх ухаанаар юу гэж тайлбарлах ёстой юм бүү мэд. Тэр аав ээжүүдээс асуухаар бүгд л ам сайтай, хүүхэд нь нээрээ тэгээд л зүгээр болчихдог гэнэ. Над дээр учиргүй дуу алдаад “Пээш чи чинь хичнээн жил ингээд явчихсан хүүхэд вэ, миний мэддэг толгой лав биш байна явж тэр эмнэлэг энэ тэрдээ хэвт” гэв. Нэг цаг хүлээгээд нэг тийм хариу сонсоод эмнэлэгт хэвтэхээр шийдэв. Эмнэлэг үү ? Тэр газрыг би мэднэ ээ. Хөнгөн цагаан бидонтой будаатай шөл … Хөзөр тоглосон хүмүүс. Завгүй ч юм шиг, хийцгүй ч юм шиг …

    Ganjavkhlan Chadraabal

    Written by

    Аан нөгөө маш олон жил блог бичиж байснаа гэнэт бичихээ больж олон жил хаяад тэгээд энэ газрыг зорьж ирсэн бадарчин байна аа