Найзуудын оройн хоол дээрх жирийн л яриа 1.64тэрбум $ YouTube

Youtube хэмээх нэрийг дуулаагүй байтугай өдөрт 1 удаа орж үздэггүй хүн ховорхон болсон үед энэ гайхалтай вэб сайтын санааг үүсгэн байгуулагч найзууд оройн хоолны ширээн дээр бичлэг оруулахад хүндрэлтэй байдаг тухай ярианаас л эхэлжээ. Тун удахгүй Google компани 1.64 тэрбум $ аар YouTube худалдаж авснаар шуугиан тарьсан юм.
Youtube хэрхэн орлогоо олдог бэ?
1.Харилцагч байгууллагуудын зар сурталчилгаанаас 50%
2.Түлхүүр үгний хайлтаас
3.Кино компаниудаас
4.Бусад
Бид үүнийг үнэгүй хэрэглэдэг ч тэд буяны байгуулага биш юм.
Одоо үеийн хүүхдүүд ирээдүйд Youtuber болох мөрөөдөлтэй болж сонирхолтой биш гэж үү? Бидний багад том болоод сансарын нисгэгч, гал сөнөөгч болно гэдэг байснаас youtuber болно гэж огт төсөөлж ч байсангүй….
Магадгүй цаашдын хамгийн том цахим сургуулийн эхлэл ч байж мэдэх юм.
