Ganushka
3 min readFeb 21, 2019

“The life changing magic of tidying up”

Салан задгай байхаа больж, эмх цэгцтэй амьдрах Япон ухаантай танилцсан нь ….. ☑️

Өнгөрсөн 7 хоногт Мари Кондогийн “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номыг уншиж дуусгалаа. Номыг унших болсон шалтгаан нь гэвэл #Минималист хэв маягаар амьдрахаар шийдээд байгаагийн хувьд хэрхэн эмх цэгцийг цогцлоох вэ? гэдэг бол зайлшгүй мэдэх асуудал гэж бодсоны үндсэн дээр цагаан сараар цугласан мөнгөнөөсөө номоо худалдаж аваад уншиж эхэлсэн байдаг шүү… 😅

За тэгээд тэмдэглэлээ эхлэхээс өмнө #KONMARI_METHOD бол #MINIMALISM-аас өөр зүйл боловч салгаж ойлгож бас боломгүй санагдсан талаар хэлэх нь зүйтэй байх. Учир нь минималист хэв маяг гэдэг бол эд материалын стрессээс ангид хэрхэн аз жаргалтай амьдарч болох талаарх ухаан, харин эмх цэгц бол эд материал болгон өөр өөрийн гэсэн орон гэртэй бөгөөд тэд гэртээ байхдаа эзэндээ илүү их аз жаргал баясал авч ирдэг талаарх ойлголт. #MINIMALISM ч бай #METHOD ч бай эцсийн зогсоол нь нэг. Орчин тойрноо тав тухтай болгож сэтгэл хангалуун, аз жаргалтай, бухимдалгүй амьдрах…..

Эмх цэгцтэй амьдрах нь амьдралд ямар өөрчлөлтийг авч ирдэг, хэрхэн эмх цэгцтэй амьдрах талаарх олон мэдээллүүдийг энэ номоос мэдэж авлаа. Номоос олж мэдсэн хамгийн чухал гэж бодсон зүйлсээ жагсаалт болгож оруулав.📝

  1. Number one ruler ➡️ Эхлээд хая дараа нь цэгцэл ( Эд юмсаа нэг бүрчлэн барьж үзээд сэтгэлээ сонс хэрэв тэр зүйлс таныг догдлуулж баяр баясал төрүүлэхгүй байгаа бол шууд хая. )
  2. Нэг дор богино хугацаанд бүх зүйлээ цэгцэл.
  3. Хэзээ ч битгий хадгал. ( Хэзээ нэг өдөр хэрэглэж магадгүй гэж бодоод хадгалаад байвал хөглөрч, новш нэмэгдэхийн л дохио, тэр хэзээ ч танд хэрэг болохгүй. )
  4. Эд зүйлсээ цэгцлэхдээ тус бүрээр нь төрөлжүүлж, тодорхой дэс дарааллаар эхлэх ( Хувцас >ном, бичиг цаас>жижиг хэрэгсэл>зураг, дурсгалтай зүйлс гэх мэт.)
  5. Бүх зүйлд талархал илэрхийлж бай ( Элэгдэж хуучраад хаягдаж байгаа хувцсандаа намайг үргэлж дулаахан байлгасанд чинь баярлалаа, уншиж дууссан номондоо илүү их ухаан нэмсэнд чинь баярлалаа гэх мэтээр )

#ThanksMariKondo ❤️

6. Бүх эд зүйлс өөр өөрийн гэсэн орон гэртэй ( байрлах газар ). Гэртээ байгаа зүйлсийг тус тусын тогтсон байршилтай болгох.

7. Дээр дээрээс нь давхарлаж биш босгож эгнүүлж хураавал илүү бага зайд их зүйлийг багтааж болох ба илүү цэгцтэй харагддаг.

8. Нэмэхээс илүү хасах нь ямар их чухал зүйл болох талаар мэдэх болно.

💓METHOD MAGIC 💓

  • Цэгцлэх явцад өөрийн эд зүйлсээ нэг бүрчлэн барьж үзээд, сэтгэл хөдлөлөө мэдэрч хаях уу, авч үлдэх үү гэдгээ шийддэг тиймээс шийдвэр гаргах чадвар сайжирдаг.
  • Эд юмсаараа дамжуулан өнгөрснөөсөө хагацаж чадахгүй байна уу эсвэл ирээдүйдээ итгэл муутай байна уу гэдгээ мэдэж авдаг. Ингэснээр өөрийн үнэлэмжээ тодорхойлж цаашдын амьдралдаа ямар ч сонголт хийсэн эргэлзээ багасдаг.
  • Өөрийн сонголтондоо эргэлзэхгүй итгэл төгс байх үедээ хүн маш том амжилтыг алгандаа атгадаг.
  • Хэрэгцээгүй зүйлсээ хаяж сурснаар шийдвэртээ хариуцлага хүлээх чадвар суудаг.

“Нэг л газраа биднийг хүлээж, биднийг хамгаалж байдаг зүйл бол гэр орон минь шүү дээ. Биднийг ядартлаа ажиллаад ирэхэд амраадаг, өнөөдөр юу ч хийхгүй амармаар байна гээд нүцгэн тарвалзсан ч хүлээн зөвшөөрдөг. Ийм ойр дотно атлаа халуун дулаан орон зай өөр хаана ч байхгүй.”

Хамгийн их таалагдсан энэ ишлэлээр тэмдэглэлээ жаргаая. 😀✅

Энэ хүртэл уншсанд баярлалаа … ❤️

Ganushka

🫧lifestyle | minimalism | slowliving | sustainability | simplicity | coffee | book | film | vintage 🕊️🤍