Алхимичийг уншаад надад төрсөн бодол:

Хүн болгон хүсэл мөрөөдөлтэй. Гагцхүү хүсэл мөрөөдөлдөө хүрэх зам харилцан адилгүй өөр өөр. Бас хүсэл мөрөөдлөө тодорхойлох үзэл санаа нь бас өөр………

Сантъяго бол бас л нэг төрлийн мөрөөдөгч, тэр эхэндээ аялахыг мөрөөддөг байсан болохоор хоньчин болсон дараа нь эрдэнэс олох эрэлд гарсан нь бас л түүнийг мөрөөдөгч гэдгийн баталгаа. Үүнээс үзхэд хүнд мөрөөдөж түүнийхээ төлөө тэмцэх чадвар автоматаар суулгагдсан байдаг байх.

Би Алхимичийг уншиж эхлээд өөрөөсөө “би яг ингэхэд хэн бэ? Юу хүсэж мөрөөдөж байна вэ? Түүнийхээ төлөө юу хийж байна вэ?? “ гэж асуусан. Хариулт нь би зүгээр л хөрсөн дээр хаягдсан өргөст сарнайн үр юм байна гэж бодогдсон. Яагаад гэвэл хөөрхий тэр цэцэгний үр үндэслэж соёолход ус, агаар, нарны гэрэл, хөрс гээд л зөндөө зүйл хэрэгтэй юм шиг санагдсан. Би ч гэсэн яг тэр үр шиг хэн нэгэн надад туслахгүй л бол өөрийгөө юу ч биш юм шиг мэдэрч байгаа болохоор би яг л хөрсөн дээр хаягдсан цэцэгийн үр ч юм шиг…..

Дараа нь зохиолыг уншиж дуусгасаны дараа өөрийгөө цэцэгчин гэж төсөөлсөн. Учир нь цэцэгчинд 2 сонголт байдаг. Тэр цэцэгнүүдээ хайрлаж хамгаалан ургуулж чадна эсвэл услахгүй, тордохгүй үхүүлж бас чадна. Амьдрал яг л ийм, чи ч бас л яг ийм цэцэгчин………

Like what you read? Give • Isidora's Blog • a round of applause.

From a quick cheer to a standing ovation, clap to show how much you enjoyed this story.