Хожимдсон 5 харуусал

Ganzorig Vanchig
Aug 25, 2017 · 1 min read

Австралийн мэдээ алдуулагч эмч Bronnie Ware олон жил сувилагчаар ажиллахдаа голдуу хүнд өвчтнүүдтэй нас барах хүртэлх сүүлийн 12 долоо хоногийг цуг өнгөрүүлж асардаг байжээ. Тэрбээр 2012 онд “Хожимдсон 5 харуусал” нэртэй номыг хэвлүүлжээ. Энэхүү номондоо гар дээр нь нас барсан олон хүмүүс тэнгэрт халихынхаа өмнө юу юунд харамсаж гуниглаж байсныг бараг судалгааны материал болгон яриулан цуглуулж өөрийнхөө дүгнэлтийг хийж дараах 5 харууслыг бүлэглэн бичжээ.

  1. Өөрөө өөртөө үнэнч амьдрах ЗОРИГТОЙ байсан минь яалаа
  2. Ажлаа жаахан ч гэсэн хойш тавьж, ГЭР БҮЛДЭЭ хангалттай цаг зарцуулж байх минь яалаа
  3. Өөрийн үзэл бодол, мэдрэмжээ ЧӨЛӨӨТЭЙ илэрхийлж амьдрах минь яалаа
  4. Дотны найзуудтай цаг гаргаж, НӨХӨРЛӨЛӨӨ дээдэлж явах минь яалаа
  5. Өөрөө өөрийгөө чөлөөлж, ХҮССЭН ЗҮЙЛЭЭ хийж байх минь яалаа

Өөрөөр хэлбэл ихэнх хүмүүс нас барахынхаа өмнө л аз жаргал гэдэг бол өөрсдийнх нь чөлөөт сонголт байсныг ухаардаг гэнэ ээ. Тэрнээс биш олон хүмүүс эрүүл саруул, завгүй, “аз жаргатай” гэж өөрсдийгөө бодож явах үедээ “comfort box” буюу ажил, амьдралын хуурамч хүлээсэнд орчихсон, аз жаргалын хуурамч хөөсөнд вакуумдуулчихсан байдаг гэж байна.

Bronnie Ware өөрийн бичсэн “The top five regrets of the dying: A life transformed by the dearly departing” номоо. “Тэнэг хүмүүс өөрсдийн алдаан дээрээсээ суралцдаг. Харин ухаантай хүмүүс бусдыг алдаан дээрээс сурдаг” гэдэг үгээр дүгнээд уншигч нараа бусдын алдаан дээрээс суралцахыг уриалжээ.

)

    Ganzorig Vanchig

    Written by

    Keen to exchange professional&common values with others @UNDAFreo& @IUJ2 alumni;@DSAMmn& @SpecialOlympics volunteer,#WEF, #YGL(Young Global Leader,Class 2014)

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade