#Day14

Цахим хэрэглээ

Өнөөгийн нийгэмд хүн бүр л ухаалаг утас, таблет, нөтбүүктэй түүнийгээ ашиглан маш их зүйлийг амжуулж, бас суралцаж чадаж байна.

Үүнтэй зэрэгцээд цахим сүлжээний хандалтууд эрс их байгаа шүүдээ.

Сүүлийн үед өөрийгөө ажиглаад байсан чинь цахим сүлжээнд маш их цаг хугацааг өнгөрүүлж байгаагаа анзаарсан. Гол нь яг юу хийгээд байна бэ? гэдэг асуулттай тулгараад бодож үзтэл ер нь нээх тийм үр өгөөжтэй зүйл хийгээгүй санагдав. Түүнээс гадна эрүүл мэндэд өөрчлөлт орж амархан ядрах, толгой өвдөх, сульдах мэт шинж тэмдэгүүд илэрч сөрөгөөр нөлөөлж эхэлж байгааг өнөөдөр яг мэдлээ. Удаан утас ширтэж, янз янзын мэдээлэлийг уншаад байхлээр тархи бас нүд ядадраад өвдөлт мэдрэгдэв. Тэгээд. аль болох онц шаардлагагүй үедээ утасаа бага оролдож байна гэсэн дүрэм өөртөө зохиогоо л байж байна. WiFi үргэлж асаалттай байх нь утсаа байнга оролдох нэг хэсэг болоод байх шиг байна. Тиймээс аль болох интернетээ хэрэгцээгүй үед унтраах нь зөв бололтой. Мөн цахим хуудсаа шалгадаг тогтмол цагтай болимоор юм байна. Тэгээд ирвэл цагаа гол зүйлдээ ашиглаж чадна.

Интернэт орчинг зөв ашиглаж чадвал боломжоор дүүрэн. Гэвч эрүүл байх нь хамгаас чухал тиймээс өөрийгөө хайрлаж, цахим хэрэглээгээ ч тэнцвэртэй байлгах хэрэгтэй.

Өвдөөд байхаар интернэтээс түрч болов салахын түүс болдым байна.

2018/11/29

#ӨдөртНэгВлог#30daysChallenge

#I_am_a_storyteller#Day14