Хамгийн бүтээлч Монито, Монита болоход туслах бэлгийн санаанууд

Гэрү (Geru)
Dec 14, 2019 · 4 min read

Шинэ жилийн баяр дөхөөд та Монита хэмээх бяцхан тоглоомд орчихсон уу? Гэвч өнөө л улиг болсон шоколад, амттан өгөхөөс залхаж байгаа биз дээ. Энэхүү хөтөч нь танд байгууллага хамт олноосоо онцгойрч хамгийн мэдрэмжтэй, бүтээлч Монито Монита байхад туслах болно.

Юуны өмнө энэхүү тоглоомын талаар бяцхан мэдээлэл хүргэе!

Та бидний нэрлэж заншсанаар Монита хэмээх энэ тоглоомыг анх Филиппинчүүд энэ нэршлээр тоглодог байжээ. (Америкт Нууцлагдмал Санта Secret Santa харин Канад болон Австралид Kris Kringle гэж нэрлэдэг)

Тоглоомд оролцож буй эрэгтэйчүүдийг Монито, эмэгтэйчүүдийг Монита гэнэ.

Энэхүү тоглоом нь хүмүүст бие биенээ баярлуулж, хамт олондоо шинэ жилийн уур амьсгал, эерэг орчинг бэлэглэх сайхан боломжийг олгодог билээ.

Тэгвэл танд монгол брендүүдээ дэмжихийн зэрэгцээ мэдрэмжтэй монита байж нэг сумаар хоёр туулай буудахад тань бид туслая.

Made with love — Хайраар урлагчид

Монита чинь ДАНДАА ДААРДАГ ОХИН юм биш биз. Тэгвэл шууд халуун барьдаг аяга авч өг, тэгвэл даарахаа болино.

Худалдаж авах

Alexsander ROUX арьсан хавтастай дэвтэр

Харри Поттер бол яах аргагүй хөгшин залуу хүн бүхний хамгийн дуртай кинонуудын нэг. Том Риддл харанхуй эзний өдрийн тэмдэглэл дээр өдрийн тэмдэглэл, сарын, жилийн, цаашлаад амьдралын төлөвлөгөөгөө бичвэл ямар вэ? Аль ч хүйсийн хүнд өгөх боломжтой өвөрмөц бэлэг биш гэж үү? Хүсвэл та монита монитодаа хүссэн үгээ зөвхөн түүнд зориулж ROUX-иар бичүүлж болно гээд боддоо, гоё бэээз.

Худалдаж авах

CHANDMANI MONGOLIA

Эрэгтэй хүнд бэлэг сонгоно гэдэг өвсөн дотроос зүү хайхтай адил хэцүү зүйлүүдийн нэг. Тэгвэл та монитадаа Монголын гар урчуудын урлан бүтээсэн зангиа, зангианы алчуур өгвөл ямар вэ?

Зангиа гэдэг өөрөө тухайн хүнийг бусдаас илүү дэгжин, өөртөө итгэлтэй байхад тусалдаг эрчүүдийн хувцасны салшгүй бүрдэл хэсэг билээ. Бүгд гар хийцийнх гээд боддоо. Эрдэнэсийн чулуугаар бус, залуу гар урлаачийн сэтгэл шингэсэн өвөрмөц бэлгийг Монитодаа бэлэглээрэй.

Худалдаж авах

Lhamour брендийн шинэ жилийн бэлгийн сет

Арьсаа зөв зүйтэй арчлах нь бүх насны хүнд чухал асуудал байдаг. Тэгвэл Монголдоо гэлтгүй дэлхийд данстай, цэвэр байгалийн гаралтай, хүний арьсанд ямар нэгэн хор хөнөөлгүй эдгээр гоо сайхны бүтээгдэхүүнийг аль ч насныханд бүр эрэгтэй хүнд ч эрэгтэй хүнд зориулсан багцыг авч бэлэглэхэд тохиромжтой. Гоо сайхан ертөнцийг аварна гэдэгт бид итгэдэг.

Худалдаж авах

M Handmade

Гар хийцийн бэлэг үргэлж хүний сэтгэлийг татдаг. Тэгвэл та өөрийн монито монитадаа өөрийгөө мэдрэмжтэй, хамгийн догь монита гэдгээ мэдрүүлэхэд эдгээр 100 хувийн гар хийцийн бэлэг туслах болно. Хайртай цүнх эсвэл хувцсандаа энгэрийн тэмдгээ зүүчхээд, дуртай дуугаа сонсонгоо дуртай номоо уншиж, кофе шимэн суух хамгийн таатай амралтын нэг. М Handmade, өнгө дүрсний чамин нийцлийг танд санал болгож байна.

Худалдаж авах

Blu Mongolia Stay warm

Залуусын загварын чиг хандлагад аль хэдийн өөрийн байр суурийг олсон Blu брендийг та дуулсан л байлгүй. Дулаахан зөөлөн материалтай, олон өнгийн сонголттой эдгээр Hoodie нь орчин үеийн залуусын загварын чиг хандлагад тохирсон, “Content based” бүтээгдэхүүн тул та өөрийн өгсөн бэлэгтээ нүүр бардам байх боломжтой. Мөн саяхан тэднийх шинэ жилийн цамцны цоо шинэ загвар гаргаад байна.

Худалдаж авах

Tanukimaa

Жижигхэн байх тусмаа илүү үнэ цэнэтэй, хайрламаар байдаггүй гэж үү? Хамгийн чамин, өвөрмөц, давтагдашгүй энгэрийн тэмдгүүдийг аль ч насны монито монитадаа бэлэглээрэй. Шинэ жилийн шинэхэн сет зөвхөн нэг нэг ширхэг тул та бүхэн яараарай.

Монито Монитадаа эерэг, шинэлэг мэдрэмжүүдийг төрүүлэхийн хамт, дотоодын гар урлаачдаа мөн дэмжиж тэдэнд урам зоригоор хөрөнгө оруулах давхар боломжийг бид танд санал болгож байна. Илүү олон сэтгэл хөдөлгөм бэлгүүдийн сонголтуудыг Гэрүгээс үзээрэй.

Худалдаж авах

Хамгийн мэдрэмжтэй, догь Монито Монита болохын төлөө

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade