“Bohemian Rhapsody” киноноос олж харсан ганц л зүйл байна…

Galileo! Galileo! Galileo!

Аль дээр андуураад “Bohemian Rhapsody” дууг бүтээсэн тухай баримтат киног үзэхэд сэтгэл их хөдөлчихсөнөөс болоод жинхэнэ киног нь үзэхдээ “Poker Face” гаргачихав уу, яав. Мэдэх юм алга аа. Хамт үзсэн хүмүүс кино дуусаад гэрэл асахад нус нулимстайгаа холилдсон байхыг хараад би өөрийгөө бусдаас өөр юм байна гэдгээ мэдэрлээ(наргиа, наргиа хаха). Ямартай ч…

Өмнөх удаад Фрэдди Мэркүригээс “хүн дуртай зүйлээ хийж байхдаа, хэн байх ёстойгоо мэдсэн цагтаа өөрөө өөрөөсөө шавхагдашгүй их эрч хүчийг гаргасаар гаргасаар байдаг шүү” гэдгийг мэдэж авсан бол энэ уран бүтээлээс олж харсан ганц л зүйл байна. Хуучин он надад их зүйлийг мэдүүлсэн л дээ. Шинэ он гарахаас өмнө ухаарсан бүх зүйлээ жагсааж бичсэн. Тэр жагсаалтын хамгийн гол хэсгийг энэ кино бараг баталж өгсөн гэж бодлоо.

Тэгэхээр гол хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэвэл, амьдралынхаа туршид бид алдана, ононо. Энэ үед эргэн тойронд чинь байгаа хэн ч бай чамайг шархлуулаад орхиж магадгүй. Магадгүй хамгийн сайн, ерөөсөө “заяаны найзаа” гэж бодож явсан хүн ч тэр, өөрөөсөө ч илүүгээр хайрлаж байсан залуу, бүсгүй ч тэр…

ХАРИН! Чиний хажууд сэтгэл нь хэзээ ч урвахгүй, өөрчлөгдөхгүй, хувирахгүй бат хана хэрэм мэт үлдэх хүмүүс бол ААВ ЭЭЖ хоёр.

Үерхэж нөхөрлөөд, найзлаад явах сайхан цаг бий. Гэвч хүн бүрт хувийн амьдрал гэж байдаг болохоор ямар нэг тохиолдол гарах үед эцсийн эцэст хүн хувийнхаа амьдралыг л боддог. Магадгүй өөрийн гэр бүлийг ч юм уу, хүүхдүүдээ ч юм уу. Харин эсрэгээрээ, таны төлөө бүхнийг орхиж чадах, таны төлөө бүхнийг хийж бүтээж чадах, таны төлөө хамгийн сайнаараа хичээж чадах хүмүүс бол таны ААВ, ЭЭЖ.

Биднийг алдах үед тэврээд тайтгаруулах, онох үед баярлан нулимс дуслуулах хүмүүс бол бидний ААВ, ЭЭЖ.

Тиймээс хийх үйлдэл, хэлэх үгийнхээ түрүү болгонд ААВ, ЭЭЖИЙГЭЭ бод…


Аа тийм, кинонд маш гоё гоё хэсгүүд байсан шүү. Үзээгүй хүмүүст сонирхолтой болгож үлдээх үүднээс л үйл явдлын хэсгээс оруулж ямар нэг зүйл бичихийг хүссэнгүй ээ.

Бичвэрийн төгсгөлд “The Queen” хамтлагийн бөмбөрчин Рожер Тэйлорын дүрд тоглосон жүжигчин Бэн Хардид “чи надад таалагдсан шүү гэж хэлмээр байна аа :))) Урт шар үстэйгээ чи гоё залуу шүү :P” гээд бичвэрийг уншсан бүгдэд нь “The Queen”-ий дуртай дуунуудын минь нэг болох “Bicycle Race”-ыг зориулж байна аа. Баярлалаа өө оо!