Mindset номын тэмдэглэл

Good Vibes Only
Nov 5 · 3 min read

Бидний амжилттай явах эсэх нь юунаас хамаардаг вэ? Төрөлх авьяас чадвар уу аль эсвэл тасралтгүй хичээл зүтгэл үү? Уг сонгодог асуулт хүн төрөлхтний өмнө тавигдаад хэдийн уджээ. Стэнфордын их сургуулийн профессор, сэтгэл судлаач Carol Dweck “Сэтгэлгээ” гэх энэхүү номоороо олон зууны настай дээрх асуултад өөрийн хариултаа өгсөн юм аа.

Судлаачын зүгээс хөндсөн хамгийн чухал санаа бол та өнөөдөр хэн ч байж болох боловч өөрийн хүрч эсвэл байж болох түвшингээс доогуур байгаа юм биш биз дээ. Хэрэв тийм бол ямар бодол, ямар хүмүүжил, ямар орчин таныг зогсонги байдалд оруулж орхидог вэ? Амьдарлынхаа эхний үед бид бүгд суралцагчид байдаг бөгөөд аажмаар та яагаад эс суралцагч, эс хичээгч болон хувирдагыг бидэнд тайлбарлаж өгнө.

Энэ номыг уншсанаар биднийг өсөлт хөгжилтөөс хойш нь чангааж байдаг буруу бодлуудыг таних бөгөөд жижиг мэт үзэн анзаарахгүй орхидог итгэл үнэмшилүүд нь эргээд бидний ажил, кареер, боловсрол, гэр бүлийн байдалд хэрхэн нөлөөлж байдаг болохыг мэдэж авна. Таны өөрийн талаарх үнэлэмж хийгээд аливаа асуудалыг харах, түүнд хандах байдлын цогцыг Сэтгэлгээ хэмээн нэрлэсэн бөгөөд тэрээр хүмүүсийг тогтмол болон өсөн дэвжих сэтгэлгээтэй гэж хоёр ангилан авч үзжээ.

Өсөн дэвжих сэтгэлгээ: хүний ур чадвар, гүйцэтгэлийг сайжруулах бүрэн боломжтой бөгөөд хичээл зүтгэл, алдаа оноо үүнийг улам өнгөлж байдаг гэсэн итгэл үнэмшил.

Ийм сэтгэлгээтэй байх нь таны амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг зохиолчын үгээр тайлбарлавал:

Өсөн дэвжих сэтгэлгээтэй хүн аливаа бүтэлгүйтэл, урам хугаралт, сорилттой тулгарах үед надад өөрийгөө хөгжүүлж, уг нөхцөл байдлыг эргүүлэх бүрэн боломж боломж бий гэсэн итгэлээр аливааг даван туулж өөрсдийн хүсэн хүлээсэн амжилтанд нэг алхам ойртдог байна.

Хэвшмэл сэтгэлгээ: хүмүүсийн авъяас, ур чадвар нь тэдэнд байгалиас өгөгдсөн зүйл бөгөөд үүнийг өөрчилж, хөгжүүлэх боломжгүй гэсэн итгэл үнэмшил. Чи ухаантай бол ухаантай, тэнэг бол тэнэг. Бүтэлгүйтэл бол чиний хангалтгүй болохын баталгаа гэж үздэг.

Хэвшмэл сэтгэлгээтэй байх нь таны амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг зохиолчын үгээр тайлбарлавал:

Чиний чадварууд яг л чулуун дээр сийлсэн мэт өөрчлөгдөшгүй гэж итгэх үед чи өөрийгөө ахин дахин батлахыг л хичээдэг. Сайжралтанд тэмүүлэхийн оронд, чамд өгөгдсөн байгаа тэрхүү өгөгдлийг хангалттай болохыг нотлох гэж цагаа дэмий үрэхэд хүрдэг. Эцэст нь тэнэг харагдах, хангалтгүй санагдахаас айсан айдас нь түүнийг сайжралтаас улам бүр холдуулж орхино.

It is not always the people who start out the smartest who end up smartest.

Агуулга санаагаар дүүрэн энэ номын гол санаануудыг эмхтгэвэл.

Хэвшмэл сэтгэлгээ

· Тэнэг харагдахгүйн тулд үргэлж аюулгүй замыг сонгож, шинэ сорилтоос зайлсхийж байдаг

· Тухтай бүсээс гадуурх даалгаврыг хийж гүйцэтгэхдээ амархан бууж өгдөг

· Хичээл зүтгэл бол өгөгдөлгүй хүмүүст зориулсан зүйл

· Тэдэнд хэрэгтэй шүүмжлэлийг хүлээж авдаггүй.

· Бусад хүмүүс амжилтад хүрэхэд сэтгэлээр унадаг

Үр дүнд нь тэд эрт зогсож, чадах байснаасаа хамаагүй бага амжилтад хүрсэн байдаг.

Өсөн дэвжих сэтгэлгээ

· Амьдралд гарч ирэх сорилт бүрийг суралцах боломж хэмээн хардаг.

· Бэрхшээл тулгарахад түүнтэй нүүр тулан зогсож чаддаг.

· Хичээл зүтгэл бол сайжрах арга зам гэдэгт итгэдэг.

· Шүүмжлэлээс суралцаж байдаг.

· Бусдын амжилтаас урам зориг авч, суралцдаг.

Ингэснээр тэд өөрсдийн боломжоос хамаагүй өндөр амжилтанд хүрсэн байдаг.

Сүүлчийн асуулт:

Та хэзээ, ямар үед өөрийгөө ухаантай гэж мэдэрдэг вэ?

Эцэст нь хэлэхэд зохиолч танд хэрхэн амжилттай нэгэн болохыг заах гээгүй. Харин танд одоогынхоос илүү байх боломж байгааг хэлж өгөхийг хүссэн motivational төрлийн ном юм.

Зөв бодож илүү их амжилтанд хүрэхэд тань энэ ном туслана гэдэгт итгэлтэй байна. Та уншаад нэг үзээрэй.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade