Хүсэлдээ намайг
Nov 7 · 1 min read
Хагацлын шалтгаан болгоод нэрлэчих
Хайрын буруутай үйлдэл өнгөрсөнд үгүй.
Хавсарсан алган завсраар хүйтэн салхи сийгэх шиг
Хайр гамгүй үрсэн цаг хугацаа ч дурсагдахгүй

Эргээд бодоход хамгийн эмзэг хэрнээ дотроо бол хамгийн хүчтэй тэр нэгэн жижкэн будда би байсан.
Эргээд бодоход хамгийн ихээр хайрлуулсан хэрнээ хамгийн их үзэн ядагдсан нүгэл би байсан.
Эргээд бодоход хүн бүхний хайрыг татсан хэрнээ хэзээ ч авч чадахгүй тэр л шунал би байсан.
Эргээд бодоход мөрөөдлөө биелүүлэхийн тулд бүхнийг хийхэд бэлэн байсан хэрнээ мөрөөдөл намайг авахын тулд бүхнийг хийх шалтгаан нь би байсан.
Эргээд бодоход чиний хайсан зүйл би биш гэж үү…
Гэхдээ өөрийгөө ураад ч болов чамайг тайван орхих учиртай…
