Хайрлаад л баймаар…

J.Khulan.M
Nov 2 · 1 min read

Хажууд нь налж суугаад зүрхний цохилт бүрийг нь сонсоод амьсгал бүрийг нь мэдрээд амьд байгаад нь баярлаад хайрлаад л баймаар. Хамт л байвал хад чулуу ч зѳѳлхѳн санагдаад хайрлаад л баймаар. Муу муухай бүхэн нь сайн сайхан харагдахгүй ч муухай бас харагдахгүй. Хамгийн том золиос гарган ѳѳрийгѳѳ мартаж чамд л итгэмээр хайрламаар. Ийм дотно тэврэлт ийм дулаан гар ийм дѳлгѳѳн харцтай хэзээ хамгийн сүүлд тулгарлаадаа хайрлаад л баймаар. Хамт байх нэг минутаа хоёр болгож нэммээр, хорь болгож үржүүлмээр,үүрд болгож мѳнхлѳмѳѳр хайрлаад л баймаар. Алдаа бүрийг минь тэвчих ухааныг тань, оноо бүрийг минь урамшуулах сэтгэлийг тань хайрлаад л баймаар. Хайлж урсаад уусаад шингэмээр байна. Хайрлаад л баймаар байх юм. Ундраад л байх шалтаг шалтгаангүй сэтгэл… Хайрлаад л баймаар. Ер нь би энэ хорвоод жаргах л гэж ирж. Чиний л дэргэд. Хайрлаад л баймаар. Нүдний цог нүүрний гал сэтгэлийн амар амгалан бүхэн дүрээд ирэхээрээ юм бүхнийг хайрлаад л байдаг юм байна…. ХАЙРЛААД Л БАЙМААР.

    J.Khulan.M

    Written by

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade