Just a perfect day
Тэр өдөр би зүгээр л гунигтай сэрсэн юм.
Гэтэл миний бие цаг агаарыг тэгж мэдрэв үү? Цаг агаар миний биеийг мэдрэв үү? гэлтэй, гадаах орчин байгалийн уйтай цаг агаар энгийн нэг зохицлыг үзүүлэн хамтдаа гуниглаж байсан юм.
Ердийн үед тийм цаг агаарын байдал надад амьдрах сайхан гэдгийг сануулдаг байсан ч тэр л өдөр сэтгэлийн өнгөтэй яг таарч байсан.
Намрын нэг энгийн өглөө шүү дээ. Том том ширхэглэг цаснууд тэнгэрийн өнгөтэй сүлэлдэн зөөлөн шуурч байсан юм.

Би зүгээр л тэгж мэдэрсэн хэрэг.
