Нэг давхрын зөрөөтэй хувь тавилан

Silver note 24

Нандин
Sep 9, 2018 · 2 min read

Нэг л өглөө босоод ирэхдээ чи бүх зүйл хий хоосон гэдгийн ойлгох болно. Чиний бүх хичээл зүтгэл, давж туулсан бүхий л зүйл чинь юуны ч төлөө биш гэдгийг…

Урсгасан нулимс, амталсан зовлон, тэссэн тэвчээр бүхэн минь юуны төлөө байсан юм бэ гээд хичнээн өөрөөсөө асууж, хичнээн шалтаг хайлаа ч юуны ч төлөө биш оргүй хоосон гэдгийг нэг л өглөө сэрээд ойлгоно. Хоосон бүхний хууль гэж ийм байдаг байжээ.

Хэрвээ энэ бүхнийг эртнээс мэдсэн бол миний бүх зүйл гэж бодсон хий хоосон тэр зүйлийн төлөө би хичээх байсан болов уу? Өнгөрүүлсэн бүхий л зүйлийнхээ төлөө ямар ч аз жаргал мэдрэхгүй байх байсан гэдгээ мэдсэн бол би тэгэж их зүтгэх байсан болов уу? Сэтгэл хөдлөлөө хүртэл чөтгөрт зарчихсан тэдгээр өдрүүд минь юуны төлөө байсан юм бэ? Хараал идсэн хоосны төлөө би энэ бүх цаг хугацааг өөртэйгөө хамт зарчихсан юм гэж үү?

Хүн амьдралынхаа бүхий л хугацаанд харамсана гэдгээ мэдсэн ч хамаагүй хэдэн шийдвэр гаргадаг бол? Хэр их зүйлд харамсдаг бол? Яг юу бидэнд энэ харамсах гэдэг мэдрэмжийг өгдөг юм бэ?

Хайран. Харамсаж өнгөрүүлэх бүхий л цаг хугацаа дэндүү хайран. Харамсана гэдгээ мэдэхгүй хийсэн шийдвэрүүд ч хайран. Мэдсэн бол ядаж л бага зовох байсан.

Энэ бүхий л хугацаанд харамсахгүйн төлөө л бүхий л шийдвэрийг гаргасан байхад харамсах зүйлс яасан их юм бэ?

Хамгийн инээдтэй нь хүний хувь тавилан ганцхан давхрын зайн дээр тогтож болдог ажээ. Ганцхан л давхар. Хараал идсэн 9н гишгүүр. Шат хүртэл хүний амьдралыг шийдээд өгчихдөг юм байна. Хэрвээ чи өөрийнхөө хувь тавиланг гартаа атгахгүй бол чиний өмнөөс юу ч хамаагүй шийдээд л өгчихнө. Хэн ч, юу ч байж болно. Амьтай амьгүй, утгатай утгагүй, оршин тогтнодог үгүй нь ч мэдэгдэхгүй хувь тавилангийн тоглоом шатны гишгүүрийн зөрөөн дээр гардаг ажээ.

Хэрвээ би 1давхар илүү гараагүйсэн бол өнөөдөр өөр байх байсан байж.

Ай хүний амьдрал гэж… Яаж амьдрахаа мэдэхгүй ч алхсаар л байх урт аялал юм. Гэхдээ юу гээч хэрвээ чи хаашаа алхахаа мэдэхгүй бол бүхий зовлон чинь хэзээ ч чамайг аз жаргалд хөтлөхгүй. Чи яахаа мэдэхгүй байгаагийнхаа төлөө л зовж байгаа өөр юуны ч төлөө биш. Зовоход хүртэл шалтаг зорилго олох хэрэгтэй үгүй бол зовлонд дасна. Аз жаргалтай байгаагаасаа айна. Ингэж сайхан байлгасаныхаа төлөө юу надаас авах бол гэж үргэлж айна. Хөөрхийлэлтэй хүн төрөлхтөний тавилан ийм л байдаг байжээ. Хувь тавилан гэдэг зүйл ухаангүй нэгэнд нь нөлөөлж, ухаантай нэгэн нь харин хувь тавилангаа өөрөө зохиодог нэг төрлийн тоглоом ажээ.

жижигхэн бодолд том хүний дуу

    Нандин
    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade