Тэнэж дуусдаггүй хорвоо Тэнэгтэж дуусдаггүй амьдрал

Silver note 23

Нандин
Sep 4, 2018 · 3 min read
Знаешь, если тебе сейчас около 20 лет, не будь дураком, бросай все и езжай куда угодно. Запри дверь на ключ. Купи билет. Прилети, приплыви. Влюбись сначала в кого-то, а потом- в город. Или наоборот. Учись. Знакомся. Чувствуй. Дыши.

Мэдэхгүй ээ яагаад ч юм нэг ийм бодол төрөөд тэгээд утгагүй байсан ч хамаагүй бичмээр санагдаад.

Ойрдоо хүмүүс яаж том болдог юм бол, яаж амьдардаг юм бол, яаж мундаг байдаг юм бол гээд хорин хэдэн насны олон янзын л юм бодож үзлээ. Магадгүй хэн ч яаж амьдардгийг мэддэггүй байх. Амьд байгаа болохоор л амьдарч байгаа. Хайр байгаа болохоор л амьд байгаа. Тэр хайрыг гэр бүл гэдэг. Мэдэхгүй ээ, миний мэдэрсэн цорын ганц үнэн хайр бол гэр бүл. Тэгээд л би хайрыг гэр бүл гэж боддог.

Хайр хэзээ ч хариу нэхдэггүй. Чамайг ямар ч адгийн новш байсан чамайг хайрлаж л байдаг. Сордог намагт суучихаад хөдөлч ч чадахгүй байхад чинь хэн тэндээс татаж гаргадаг гээч? Гэр бүл.

Гэхдээ бид гэр бүл зохиох тал дээр арай эртдээд эсвэл энэ зүйлийнхээ утга учрыг ойлгохгүй байх шиг. Миний эргэн тойронд олон төрлийн гэр бүл байдаг. Найз нөхөд хамаатан садан гээд. Нэг жижиг цонхны цаана ямар их амьдрал өрнөдөг гээч. Хамт шороо ухаж тоглодог байсан хүүхдүүд том аав ээж болоод явж байгаа нь намайг энэ талаар илүү бодуулах боллоо.

Зарим хосуудын харилцаа бие биендээ биш эргэн тойрны найзууд дээр нь тогтоод байх шиг. Залуус нь найз нь өнөөдөр гарлаа найз охин асуувал хамт байсан шүү. Охидууд нь эмэгтэй найзтай чинь уулзуулахгүй гэнэ, хариуцлагаа хүлээ гэнэ. Зарим нь бол шууд бүх найзруу нь залгаж хаана юу хийснийг нь асууна. Хараад байхад залуу нь эмэгтэйгийнхээ хүссэн бүхнийг хийнэ. Эсвэл эмэгтэй нь залуугынхаа хүссэн бүхнийг өгнө. Тэгээд энэ хайр гэж үү?

Уулзах хүн, очих газар тийм их байхад ингээд л хэн нэгэнд баригдаад амьдарсаар л байх уу? Дөнгөж хорин хэдхэн насан дээрээ ну погоди болж тоглоно гэж үү? Тэгээд тэрийгээ хайр, ирээдүй гэнэ. Хэрвээ үнэхээр үүнийгээ ирээдүй гэж хүлээн зөвшөөрч байгаа бол бүх насаараа ну погоди болж тоглохдоо бэлддээ.

Яагаад амьдрал дөнгөж эхлэж арай гэж хүүхэд наснаасаа салаад ирж байхад яагаад шууд гэр бүлийн асар их хариуцлагатай зүйл рүү биднийг түлхээд байдаг юм бэ? Монголд амьдрал яагаад ийм хурдацтай байдаг юм бэ? 10 жилээ төгслөө их сургуульд сурж дуусаад шууд гэрлэлт. Бүр их сургуулийн 4жилээ дуусгахгүй дунд нь гэрлэлт. Юунд тэгэж их хурдалдаг юм бэ? Бидний хүсэл мөрөөдөл, бие биенийгээ за больё гэхэд өөрийгөө таньж мэдэх минь яах билээ?

Уулзах хүн ийм олон үзэх газар тийм их байхад ингээд л хэн нэгэнд хар залуугаасаа мануулаад сууцгаасаар л байх уу? Би чамайг хайрласан юм чинь чи хариуцлагаа хүлээ гэх охидуудын яриа. Яагаад зүгээр л ямар ч хариу нэхэхгүйгээр хайрлаж болдоггүй юм бэ? Яагаад чамд хайрлуулсныхаа төлөө чамайг авж суух ёстой гэж? Хүн хэн нэгнийг хайрласныхаа төлөө ямар нэгэн зүйл авах ёстой бол дурсамж л авахад болох биш гэж үү? Хайр гэдэг мэдрэмжийг авсныхаа төлөө яагаад хүн бүх амьдралаа өөртөөгэй хамтад нь чамд зориулах ёстой гэж?

Яг одоо тэр чиний дэргэд, чи тэрний дэргэд халуун дулаахан байхад л болоо биш гэжүү? Яг одоо л хамтдаа сайхан байхад, яг одоо л хүн хүнээсээ мэдэрч болох хамгийн сайхан мэдрэмжийг мэдэрч байхад болох биш гэж үү? Чамд тэр хараал идсэн хариуцлага чинь ямар хэрэгтэй юм бэ? Ганц залуугаар хорвоо дуусахгүйшдээ.

Бид залуу бас тэнэг хэвээрээ байна. Бас азаар ойрын 10 жил энэ залуу нас минь үргэлжилнэ. Бид аль болох их тэнэгтэж, аль чадахаараа ухаантай байх хэрэгтэй. Гэтэл энэ насаа өөрийнхөө төлөө биш бүрэн таньж мэдээгүй хэн нэгэнд зүгээр л бэлэглэчих юм уу? Тэгээд л болоо юу? Тэнэж дуусдаггүй хорвоог дуусгана гэж тэнэгтэж дуусдаггүй амьдралд ухаажина гэх залуу насны юуг нь тэгээд дурсах юм бэ?

    Нандин

    Written by

    +Саарал тэмдэглэл+ “Жизнь в СССР” I am such a “look at the moon” person.

    Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
    Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
    Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade