Энэ намар үзсэн хайрын тухай кино лист

Киноны тухай биш кино үзээд төрсөн сэтгэгдэл — 5

Нандин
Nov 8 · 9 min read

Энэ жил миний хувьд намар болсонгүй. Шаргал навч, саарал гудамж бас сибирийн sentimental feeling ч байсангүй. Гэрээс гарах болгондоо воооо гэдэг олон өнгө алагласан моднууд, найзуудтайгаа очиж шорлог хийж пиво уудаг эрэг минь ч, эморох болгондоо нар жаргахыг очиж хардаг хот доторх эрэг ч байсангүй.

Миний саарал хотод энэ жил ч гэсэн намар их үзэсгэлэнтэй хэвээрээ л байсан байхдаа. Намар болоход хийж дассан зүйлүүдээсээ нэгийг ч хийж чадаагүй болохоор сэтгэл хөдөлгөх зүйл хэдэн хайрын киноноос өөр зүйл нээх ч байсангүй. Ямартай ч зүрх сэтгэлгүй хүн шиг амьдрахаа болье гэж боддогтоо л би кино их үздэг. Тэгэхээр энэ намар үзэж сэтгэл зүрхээ хөдөлгөсөн кинонууд бол:

1. Eternal Sunshine of the Spotless Mind — Michel Gondry (2004)

Вечное сияние чистого разума

Аль дээрээс хойш үзэх гээд дундаас нь хаячихаад байсан кино харин сая нэг сууж байгаад тухтай үзсээн. Тэгээд бодсон л доо яг энэ кинон дээр гардаг шиг хүн тархинаасаа ямар нэг хүнтэй холбоотой дурсамжийг авж хаяж болдог байсан бол би хаях байсан болов уу гэж. Үгүй л юм билээ. Хичнээн хэцүү, гунигтай, хоосон байсан ч гэсэн би бүхнийгээ авч үлдэнэ. Яагаад гээч, яагаад гэвэл миний туулсан мэдэрсэн бүхэн минь би өөрөө болохоор. Юу ч гэмээр юм дээ, миний хувьд дурсамжаа устгана гэдэг өөрийгөө үгүй хийж байгаатай яг ижил зүйл шиг санагдсан. Өөрөө өөртөө бууж өгөөд, өөрийнхөө хүсэлтээр бүхнийг мартана гэдэг үнэхээр хайран санагдсан. Хичнээн хэцүү, fucked up болсон байсан ч тэр мэдрэмжүүд минь миний л нэг хэсэг болохоор бас цаг хугацаа өнгөрөхөд арилаад өгөх зүйл болохоор яг тэр хэвэндээ эмороод үлдсэн ч яадаг юм бэ гэж бодогсон. Амьдралдаа ганц ч удаа дурлаж үзээгүй хүн байхад дурлаад, догдлоод, хайрлаад, бас уйлаад, эмороод яваад байдаг хүмүүс их азтай юм. Ер нь хайранд хэзээ ч харамсаж болохгүй, миний л бодол.

Бас нэг санаа төрсөн нь мэдрэмж. Киноны гол дүрийн хоёр хоёулаа бие биенийхээ талаар бүх дурсамжаа үгүй хийсэн ч гэлээ эргээд бие биенээ олоод, сэтгэл зүрх нь цаанаасаа татагтаад байдаг. Тэгэхээр тархи бүх мэдээллээ алдлаа ч гэсэн зүрх сэтгэл мэдрэмжээ алдаггүй гэж хэлээд байгаа юм шиг санагдсан. Тархи санахгүй байгаа ч зүрх таниж л байдаг. Тархи эвдэрсэн ч зүрх эвдрээгүй л байдаг. Зүрх сэтгэлээ дага гээд хүн болгон хэлээд байдаг нь бас утга учиртай байж болох л юм.

Бас танилцаад удаагүй ч яг л мянган жил, 30 40 жил хамт амьдарчихсан юм шиг, угаасаа л мэддэг байсан юм шиг сэтгэлд дотно хүмүүс байдаг даа, тэр хүмүүсийг миний тархи биш зүрх минь таниад мэдрээд байдаг юм байхдаа ч гэсэн бодол төрсөн шүү. Хүний бие биш сэтгэл зүрх мянган жилийн настай гэж ярьдагдаа тэр үнэхээр үнэн байдаг бол яг энэ кинон дээр гардаг шиг л бид бие биенийгээ олж уулздаг байх. Хоёр зүрх бие биенийгээ зүгээр ч нэг дэмий олж таньдаггүй, яагаад гэвэл хайр хэзээ ч дэмий байдаггүй. Ахиад хэлэе хайранд хэзээ ч харамсаж болохгүй.

Киноны ишлэлүүд:

  1. Как же неприятно потратить на человека так много времени лишь для того, чтобы узнать, что он так и остался для тебя лишь посторонним.
  2. Я, например, всегда расстраиваюсь, когда думаю о жизни, что не использую свою возможность и теряю драгоценные секунды, а жизнь так коротка.
  3. В тот день мы встретились, ты стояла у самой воды, я издалека тебя заметил, помню, меня сразу к тебе потянуло, я подумал «Надо же, как странно, человек стоит спиной, а меня к нему тянет…»
  4. Можно стереть любовь из памяти. Выкинуть из сердца — это уже другая история.
  5. — А вдруг лёд треснет?
    — А тебе сейчас не всё равно?
  6. И даже после этого я уверен — ты станешь моим спасением.
  7. Счастье — это дойти до той тонкой грани безумия, когда черта между сознанием и реальным миром уже стёрта, когда просыпаешься и засыпаешь с мыслями о Ней, когда хочется улыбаться и жить, лишь вспомнив улыбку самого родного, самого любимого человека, когда не нужен никто и ничто без Неё, когда за каждый вздох, каждый Её взгляд, каждое мгновение рядом ты готов отдать всё… и перешагнуть через эту грань, навсегда превратившись из Он и Она в Мы, став единым целым… Это и есть Счастье.
  8. Если ты хочешь быть со мной, будь со мной…
  9. — Мне было жаль, что ты не остался.
    — Мне тоже было жаль… То есть, теперь мне жаль. Теперь я о многом жалею! О, Боже… Я жалею… Жалею, что не остался, жалею…

2. Her — Spike Jonze (2013)

Она

Ерөнхийдөө бол их энгийн кино ч надад маш зөөлөн, нэг тийм чихэрлэг ч гэмээр гоё мэдрэмж төрүүлсэн. Кино ер нь яг үнэн, хүн дурлахаараа нүд нь сэргээд, цаанаасаа хайр гэрэлтээд л, анзаарч харж байгаагүй зүйлүүддээ хүртэл хайр зарлаад л, утга учиргүй байсан амьдралд нь дурлал амт, өнгө нэмээд ч байгаа юм шиг болчихдог юм. Миний хувьд хайр дурлал бол их хөөрхөн мэдрэмж. Харин алга болчихвол хэсэгтээ л их хоосордог юм шиг байналээ. Би амьдралд л ингэтлээ дурлаж байснаас биш хүнд бол үзсэнгүй ээ тэгэхээр мэдэхгүй зүйл дээрээ дуугүй л байя.

Кино үзэж дуусаад бодсон бодол гэвэл:

Тэгэхээр хайр ийм байдаг байхнээ? Дурлана гэдэг ийм байдаг байхнээ? Маш их аз жаргал бас маш их гуниг нэг дор байх мэдрэмжийг дурлал гэдэг байх нь. Дурлаж үзээгүй хүмүүс аймар азтай бас тэнэг азгүй хүмүүс байхнээ ай хөөрхий.

Киноны ишлэлүүд:

  1. You know, sometimes I think I have felt everything I’m ever gonna feel. And from here on out I’m not gonna feel anything new. Just lesser versions of what I’ve already felt.
  2. Like, are these feelings even real?
  3. The past is just a story we tell ourselves.
  4. Just whisper in my ear one little thought you had today. Because I love the way you look at the world. I’m so happy I get to be next to you and look at the world through your eyes.
  5. I think anybody who falls in love is a freak.
  6. — Yeah, but everything makes you cry. — Everything you make makes me cry.
  7. I don’t like who I am right now.
  8. You’re mine or you’re not mine.
  9. I’ve never loved anyone the way I love you. Now we know, how.
  10. I wanted somebody to fuck me. I wanted somebody to want me to fuck them. Maybe that would’ve filled this tiny… tiny little hole in my heart, but probably not.

3. Elegy — Isabel Coixet (2008)

Элегия

Хүчирхэг бүхнийг өөрөө хийдэг, ганцаараа байхдаа ч ганцаарддаггүй хүн магадгүй хамгийн его ихтэй, бусдыг биш зөвхөн өөрийгөө боддогтоо л тэгж амьдардаг байж магадгүй юм. Эсвэл энэ залуугийн уран зураг, уран зохиол, фото зургууд нь өөрийг нь дүүргээд өгчихдөг байх. Энэ хөгшин залуу надтай их ойр санагдсан. Хэт independent бас хэнд ч гай болохгүйгээр сэтгэлээ дүүргээд сурчихсан нэгэн. Хайр сэтгэлийг уран зохиол шиг, эмэгтэй хүнийг уран зураг гэж, амьдралыг фото зураг гэж хардаг нэгэн.

Киноны ишлэлүүд:

  1. — Any regrets? — Plenty.
  2. If you read the book again in 10 years, it will change again. Because you’ve changed.
  3. She knows she’s beautiful. But she’ not sure what to do with her beauty.
  4. So I made up my mind and here I am.
  5. Gotta stop worrying about growing old. Worry about growing up.

6. Beautiful women are invisible. Invisible. They jump out at you. A beautiful woman stands out… stands apart. You can’t miss her. But we never actually see the person. We see the beautiful shell. We’re blocked by the beauty barrier. Yes. We’re so dazzled by the outside, we never make it inside.

7. — Did the right time ever come? — Not the right person.

8. It’s stupid all the time I wasted sleeping… sleeping my life away.

4. Fallen Angels — Wong Kar Wai (1995)

Би ер нь гоё зураглалтай кино олж үзэх их дуртай. Вонг Кар Вай-н кинонуудын зураглал бол яах аргагүй миний сэтгэл зүрхийг хайлуулдаг аа нуухгүй ээ. Деталь болгон нь, кадр болгон нь утга учиртай юм шиг байдаг болхоор иймэрхүү кинонуудыг ойлгох хүртлээ би ч хол байнадаа гэж бодогдуулдаг кинонуудын нэг. Яахавдээ би одоохондоо жоохон тэнэг л байна яахав яахав.

Падшие ангелы

Киноны ишлэлүүд:

  1. I pick only the stronger ones. Ones that won’t get hurt easily.
  2. I hadn’t expected winter to come so soon.
  3. Will I remember her?
  4. Whether it’s right or wrong I must make a decision for myself.
  5. It was raining that night. I fell in love for the first time.
  6. They say love can change a man. I find myself looking handsome and becoming more charming.
  7. But at this moment, I’m feeling such lovely warmth.

8. I’m heartbroken. Not a hope.

9. There are no miracles in this world. I was actually hoping for a miracle.

10. There are some people you can never get close to. Get too close, you’ll find him boring.

11. Time will tell I suppose.

5. As Tears Go By — Wong Kar Wai (1988)

Нэг киног нь үзчихээд ахиж даварч шуналтаж ахиж өөр нэгийг нь үзсэн нь энэ кино. Бүрэн утгаараа 80аад оны кино. Хятад дуу нтр яваад яг хүүхэд байхад зурагтаар гардаг байсан шиг.

Пока не высохнут слезы

Good girl, Bad guy хайрын түүх. Танхай гангстер залуу сайн охинд дурлаад, анхны хайр нь болоол, танхай амьдралаасаа гарахаар шийддэг үйл явдалтай. Цаг хугацаагаар аялаад ч байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэн.

6. An Education — Lone Sherfing (2009)

Воспитание чувств

Киноны үйл явдал бол онц суралгатан охин өөрөөсөө ах залууд дурладаг. Хичээл, сургуулиа хаяаад тэр залуутайгаа суухаар шийдсэн ч тэр нь эхнэр хүүхэдтэй бас энэ явдал нь анх удаа ч биш үргэлж давтагдаж байдаг хэрэг болж таардаг.

Надад хэлэх ганц л зүйл байна, хэн нэгнийг битгий өөрийнхөө аз жаргалын шалтгаан, амьдралынхаа утга учрыг болго. Хэрвээ чи dumb blonde болж төрөөгүй бол битгий тэдэн шиг байх гэж, эр хүнд таалагдах гэж өөрийгөө өөрчил. Чамайг өөрийн гэсэн үзэл бодолтой, амьдралыг харах өнцөгтэй зорилготой болхоор чинь л хүмүүс татагдаж хайрладаг юм. Бусдаас өөр юм шиг, dumb blonde болмоор санагдсан ч тэгж битгий өөрийгөө хуур. Номноос салдаггүй тэнэг амьтан гэж байсан ч өөртөө хайртай хэвээрээ л бай.Чи тэр залуугаас ч илүү ихийг хийж чадна. Өөрийнхөө амьдралыг нэг тэнэгээс болж битгий үр.

Хүн бүр өөрийн гэсэн явах зам, учрах хүмүүстэй. Бид өөр өөрийн замаар унаж бүдрээд явж л байна. Нисэх үедээ нисэж, мөлхөх үедээ мөлхөж байна. Хамгийн гол нь мөлхсөн үедээ заавал эргэж босоод шинээр эхлээрэй. Эхлээд хөл дээрээ бос, дараа нь алхам алхмаар урагшил, ахиж нисэх өдөр амьдралд ирж л таараа. Яадаг юм алдаа л биз гээд урагш тэмүүлэх хүчтэй байгаарай.

Киноны ишлэлүүд:

  1. -А вы где-нибудь учились?
    -Я учился в школе жизни, правда отличником так и не стал.

2. Характер определяется действием. Я думаю, что это значит, что если мы ничего не делаем, то мы ни кем и станем.

3. Глупых школьниц всегда соблазняют гламурные солидные мужики.

4.-Ты кажешься мудрой старушкой.
-А я и чувствую себя старушкой. Но не очень-то мудрой.

5. Однажды мальчик, с которым я встречалась (а я встречалась именно с мальчиками), позвал меня поехать с ним в Париж, и я ответила: «Да! Я мечтаю увидеть Париж!», словно я никогда там прежде и не бывала.

6. Я буду читать то, что хочу, и слушать то, что хочу, и я буду смотреть картины и смотреть французские фильмы, и я буду говорить с людьми, которые знают многое о многом.

7. Я еду в Париж, буду курить, слушать Жака Бреля и носить черное. И я не буду говорить, никогда.

Нандин

Written by

+Саарал тэмдэглэл+ “Жизнь в СССР” I am such a “look at the moon” person.

Welcome to a place where words matter. On Medium, smart voices and original ideas take center stage - with no ads in sight. Watch
Follow all the topics you care about, and we’ll deliver the best stories for you to your homepage and inbox. Explore
Get unlimited access to the best stories on Medium — and support writers while you’re at it. Just $5/month. Upgrade