Мундаг биш байж болох уу?

Hotolsar
3 min readDec 3, 2019

--

Оноож дууддаг нэрнээс өөр юу ч үгүй хэн ч биш, юу ч биш гэдгээ мэдэх чинь ямар тайван тухлаг юм бэ?

Ану-г бүгд хөөрхөн, ухаалаг, явъяастай гэдэг байсан. Ямар ч тэмцээн уралдаанд тэр л түрүүлчихдэг. Шинэ жилээр Ану хамгийн түрүүнд дуудагдаж бэлэг авдаг. Тэр үед би Ану болмоор байсан. Илүү хичээе, авъяас нь байдаггүй юм бол илүү гоё хувцаслаж хөөрхөн болъё! шартай байгаа биз? Гэтэл Ану бол манай цэцэрлэгийн найз. Хотолоо анх 6 настайдаа Цэцэрлэгийн хөөрхөн Ануд атаархаж, өөрийгөө голж эхэлсэн байна.

Энэ шар уу? Ингэж бусдаас дутахгүй гэсэндээ, шинэ жилээр тайзан дээр дуудагдан “ШИЛДЭГ” пайз зүүхгүй, доороос алга ташиж суухгүй гэсэндээ бид нар шартай тээ?

Үргэлж МУНДАГ шүү! шилдэг нь шүү! гэж ХҮЧИЛЖ ирсэн боловсролын системээс. Хөөрхөн шүү, ухаалаг шүү, даруухан шүү, хүчтэй шүү гэж дарамталж байдаг нийгмийн шаардлагаас бүгдээс нь залхаж байна. Охид хөөрхөн биш байж болох уу? Хөвгүүд хүчтэй биш байж болох уу? Тэд МУНДАГ биш байж болох уу?

Энэ үгнүүд: Магтаал биш ХҮЧИНДЭЛТ. Шаардлага, шахалт, дарамт.

Зүгээр л нэг амь зуухгүй АМЬДРАХ юмсан…

EX маань салахдаа: Чамд илүү их амжилт хүсье. Чи угаасаа мундаг юм чинь одооныхоосоо ч илүү үргэлж амжилттай байна байхаа…

Хүүе! хүүе! Би амжилтыг хүссэн гэж үү? Өөрөөсөө асуув “Дотроо хамгийн ихээр юуг хүсэж байгаагаа” Зүгээр л гэр бүлийхэнтэйгээ бүгд эрүүл саруул энгийн тайван амьдрахыг л хүсэж байсан. Тэгээд хөдөө гараад жимс тариад амьдрахыг л туйлын ихээр хүсдэг юм билээ. EX маань магадгүй ажил, ажил гээд гүйгээд байдаг, бүгдийг мэддэг юм шиг аашилдаг, эсвэл мэдчихсэн байдаг, оролцохгүй сэдэвгүй, мэдэхгүй салбаргүй энэ АМЖИЛТТАЙ эмэгтэйгээс эмээсэн байх. Хөөрхий тэр төмөр эмэгтэй дотроо харин ЖИМСЧИН л байж шүү дээ.

Үргэлж өөртөө зорилго тавьж урагшаа тэмүүлж явсан минь үнээн. Нэг зүйлийг л дутуу мэдчих вий гэсэн асар том шуналтай. Гэхдээ энэ нь магтаад байхаар биш ЭГО гээч зүйлээ тэжээгээд байсан юм билээ. Мэддэггүйгээ мэдэх гоё. Мэддэгээ мэддэг байх аймшигтай. Тоглоомыг уг нь хөгжилдөх гэж тоглодог байтал би ялах гэж тоглож байлаа. Хожигдох гэдэг үг ТОГЛООМ-нд зохих уу? Харин тэгтэл хожигдочлоо гээд уур хүрдэг болчихож. Тэгвэл тэмцээн? хэдэн хүн ялагдахаараа тэр илүү бэлтгэл хийж би дутуу бэлтгэл хийж гэж боддог бол? “Гэмтэлтэй байлаа, азгүй өдөр байна, шүүгчийн буруу!” гээд шалтаг тоочиж бурууг ХЭН эсвэл ЮУ-гаас хайдаг нь хэд вэ?

ЯЛ ЯЛ ЯЛ гээд өөрийгөө хүчинддэг МУНДАГ байх гэдэг хүн өнөөх цэцэрлэгийн атаархалаас эхлэлтэй байхдаа. Урдахаа сайн хийгээд, хэн нэгэнд садаа болохгүйгээр хорвоогийн хэдэн тоосны нийлбэр гэдгээ мэдрэн оршин амьдрах юмсан. Мундаг биш байж болох уу? болно оо ❤

--

--

Hotolsar

Эгэл нэгэн төмсний мэдрэмж, сэтгэгдлүүд… Гэхдээ ер нь энд юу ч байж магадгүй шүү!