Hotolsar
2 min readFeb 21, 2019

УНАХ ХҮСЭЛ

Санаа амар тухлаад сууж байсан сандлаасаа нам гэгч нь УНАЧИХ ЮМСАН гэж хүсэж байсан уу?

Нэг хэсэгтээ л зогсчихдог ЗОГСОЦ гээд нэрлэчихмээр тийм үеүүд бидний амьдралд нэг биш нэлээдгүй удаа тохиолддог. Илүү хүсэхгүй байгаадаа биш яг л энэ газар дэндүү тухтай бүх зүйл нь хангалттай байгаа болохоор тухлаад тэндээ гацчихдаг тийм үеүүд. Хиймээргүй, хүсмээргүй, хичээмээргүй, орхимооргүй. Зүгээр оршмоор. Амьсгалаа л сонсоод хэвтмээр, салхийг үсээрээ мэдэрмээр, бодлоо цэгцлэлгүй зөнгөөр нь будлиануудтай нь орооцолдуулж орхимоор. Хангалттай байна даа! гээд зөнгөөрөө (урсгалаараа) болчихдог тийм үе. Гэхдээ үүнээс л би хамгийн их АЙДАГ. Хэрвээ хэтэрхий бүх зүйл сайхан байвал ЧИ ЯАДАГ ВЭ? Энэ үед ирчихлээр би лав “Ямар нэг зүйл ирээд хурдан хүчтэй цохичхоосой” гэж хүлээдэг. (Өөрөө галаар тогломоор…) Ямар нэг зүйл эндээс намайг навс хийтэл нь унагачхаасай!!!

ЭНЭ БОЛ унах хүсэл

Яагаад гэж үү? Уначихвал, тухаа алдчихвал илүү урагшлах хүслээ олж авдаг болохоор.

Тххх би яг л ийм үед УНАХ дуртай юм байна. Сонин байгаа биз? Болдог бол ёроол хүртэл нь унах юмсан.

#bandwphotographyofpeople

Ёроолд нь тулахын гоё нь юу гээч? Дахиад доошоо гэж байхгүй! ЗӨВХӨН ДЭЭШЛЭХ л зам бий. Яг л МАРИО шиг. Яваад үзчихсэн замаараа үхчхээд дахиж явахад илүү хурдан үеээ ахиулдаг даа.

Окей! одоо хангалттай Хотолоо. Дээшлэх ёстой юм байна (шарандаа) Би ингээд сууж байх хүн биш байна! Нээрээ биш! Энэ гормон шантрал, өвдөлт, ядралтыг ч мэдрүүлэхгүйгээр өмнө нь байсан цэгээс ч дээшээ намайг чирчихдэг.

Дасчихсан орчноосоо гарахад хаяа уналт хэрэгтэй байдаг гэдгийг мэдэх үү? Өөрт чинь дэндүү тухтай орчин, нөхцөл байдал. Бүх л зүйл өөлөх зүйлгүй сайн байгаад тухлаад суучихвал тэр цэг дээрээ гацчихдаг. Яг л шөнөжин тухтай байсан дулаахан хөгжлөөсөө өглөө босох шиг. Илүү ихийг хүсэж мөрөөддөг л бол аль болох тухтай орчноосоо гарах хэрэгтэй. Ийм үеийг би ЗОГСОЦ гэж нэрлэдэг. Үүнээс гарах хүслээ харин УНАХ ХҮСЭЛ гээд нэрлэчихье…

…НАВС УНАХ ЮМСАН ТЭЭ?

Hotolsar

Эгэл нэгэн төмсний мэдрэмж, сэтгэгдлүүд… Гэхдээ ер нь энд юу ч байж магадгүй шүү!